Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн ерөнхий боловсролын

ШИНЭ ЭХЛЭЛ” сургуульд суралцах хүсэлтэй сурагчийг сонгон  шалгаруулах тухай

Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн ерөнхий боловсролын “ШИНЭ ЭХЛЭЛ” сургуульд суралцах хүсэл, сонирхолтой дараах шаардлагыг хангасан сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:  

  • 2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсөж, 2018-2019 оны хичээлийн жилд VI ангид суралцах сурагч байх.
  • Ерөнхий боловсролын сургуулийн V ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90.0буюу түүнээс дээш байх.

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:  

  1. Суралцахыг дэмжсэн эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт
  2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ/
  3. Сурагчийн хувийн хэрэг /Хичээлүүдийн жилийн эцсийн дүн бүрэн, засваргүй байх/
  4. Сурлагын дүн,үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын                            /сургалтын менежерийн/ тодорхойлолт
  5. Бүртгэлийн хураамж 25.000
  6. Сурагч өөрийн биеэр, асран хамгаалагчтай ирж бүртгүүлнэ.  

Бүртгэл 2018 оны  6 дугаар сарын 8 -аас  6 сарын 16 -ны өдрүүдэд 9.00-18.00 цагт ШИНЭ ЭХЛЭЛ сургуулийн хичээлийн байранд зохион байгуулна.

Шалгалтыг 2018оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 11.00 цагаас сургууль тус бүр /ШИНЭ ЭХЛЭЛ, ШИНЭ ЭРИН/ нэгэн зэрэг зохион байгуулах тул зөвхөн нэг сургуульд бүртгүүлнэ.

VI ангийн сонгон шалгаруулалтад математикийн хичээлээр тест авна.

Сонгон шалгаруулах шалгалт зохион байгуулах удирдамжийг www.newbeginning.edu.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Шалгалтын дүнг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр сургуулийн цахим хуудсаар мэдээлнэ.

Жич: Бүрдүүлэх материал  дутуу, сонгон шалгаруулалтад тавьсан шаардлагын аль нэгийг хангаагүй сурагч сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу.

Холбоо барих утас: 77440110

ЭЛСЭЛТИЙН КОМИСС