Б.Туул

Монголын залуучуудын холбооноос Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлыг ирэх арав, арваннэгдүгээр сард зохион байгуулахаар болжээ. Эрдэм шинжилгээний их хурал нь оюутан залуус, багш судаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах зорилготой юм. Мөн НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж,  олон нийтэд сурталчлан таниулах зорилготой гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Хуралд, судалгааны чиглэлээр суралцаж буй оюутнууд болон багш нар, эрдэмтэн судлаачид оролцох аж.  Уг хурал гурван үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр шилдэг илтгэлүүдийг шалгаруулна гэв.

Эх сурвалж: www.polit.mn