Эрх зүйн дагнасан хөтөлбөртэй Шихихутуг Их Сургуульд та бүхнийг элсэн суралцахыг урьж байна.
Элсэлт авах хөтөлбөр |
Суралцах хэлбэр |
Суралцах хугацаа |
Элсэгчдийн боловсролын түвшин |
Элсэлтийн шалгалт |
Улаанбаатар хот болон орон нутгаас элсэгчид |
||||
Эрх зүйн бакалавр |
өдөр |
4 |
Бүрэн дунд болон түүнээс дээш |
Нийгмийн тухай мэдлэг /математик эсвэл гадаад хэл / |
эчнээ |
3 |
Бакалавр |
Үндсэн хуулийн мэдлэг |
|
Эрх зүйн магистр |
өдөр |
1.5 |
Эрх зүйн бакалавр |
Мэргэжлийн суурь, англи хэл |
Хууль зүйн доктор |
өдөр |
3-4 |
Хууль зүйн магистр |
Мэргэжлийн болон англи хэлний мэдлэг |
Элсэгчдэд тавигдах шаардлага ба шалгалт
- Шихихутуг ИС-д элсэгч бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгсөн байх,
- Эрх зүйч мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт өдрөөр суралцах хүсэлтэй элсэгч нь:
А. Хөдөө орон нутагт. Нийгмийн тухай мэдлэг, математикийн шалгалт өгнө.
Б. Улаанбаатар хотод. Нийгмийн тухай мэдлэг хичээлээс гадна математик эсвэл гадаад хэлний аль нэг шалгалтыг өөрийнхөө сонголтоор өгсөн байна.
- Хичээлүүдийн ерөнхий шалгалтын оноо нь аль нэг нь 480-аас, хоёр дахь нь 400-аас дээш байна.
- Дээд боловсролтой иргэнийг өдрийн ангид шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулна.
- Бакалаврын зэрэгтэй иргэнийг Эрх зүйч мэргэжлээр бакалаврын эчнээ хөтөлбөрт элсүүлэн суралцуулна. Энэ хөтөлбөрт элсэгчээс үндсэн хуулийн мэдлэгийн шалгалт авна.
- Эрх зүйн бакалаврын зэрэгтэй иргэнийг магистрын хөтөлбөрт суралцуулна. Энэ хөтөлбөрт элсэгчдээс мэргэжлийн суурь болон англи хэлний шалгалт авна.
- Хууль зүйн магистрын зэрэгтэй иргэнийг докторын хөтөлбөрт суралцуулна. Энэ хөтөлбөрт элсэгчдээс мэргэжлийн болон англи хэлний мэдлэгийн шалгалт авна.
- Шихихутуг ИС-д элсэн суралцахыг хүссэн гадаадын харьяат иргэний асуудлыг “Шихихутуг ИС-д “Гадаадын иргэдийг суралцуулах журам”-аар зохицуулна.
Элсэлтийн бүртгэл
- Элсэлтийн бүртгэлийг хичээлийн байранд болон онлайнаар www.shihihutug.edu.mn хаягийн “Онлайн элсэлт” цонхоор орж бүртгүүлнэ.
- Шихихутуг ИС-д элсэгчдийг Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарсан өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтаан бүртгэнэ.
- Бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлнэ. Өргөдөл /зохих загварын дагуу Эссе /тухайн хөтөлбөрөөр суралцах хүсэл, сонирхлоо илэрхийлсэн/
- Цахим үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Монгол хэл, бичгийн ерөнхий шалгалтын хуудас, Ерөнхий шалгалтын батламж
- Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/, селфидсэн зургийг хориглоно
- Бүртгэлийн хураамж төлсөн баримт
- Эчнээ, магистр, докторын хөтөлбөрт элсэгчдийг 9-р сарын 10-наас 9-р сарын 25-ныг дуустал тус тус бүртгэнэ. Дараах материалыг бүрдүүлнэ.
- Анкет бөглөх /төрийн албан хаагчийн/
- Цахим үнэмлэхний хуулбар
- Бакалавр, магистрын диплом /нотариатаар гэрчлүүлсэн/
- Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/, селфидсэн зургийг хориглоно
- Бүртгэлийн хураамж төлсөн баримт