Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын талаар танилцуулж, “Уг тольд 30 мянга гаруй толгой үг орсноос гадна үгийн код, үгийн давтамж, үгсийн аймгийн ангилал, товч тайлбар, аялга өгүүлбэр, дутмаг үйл үг зэргээр ангилж, үг нэг бүрийн ард хадаж оруулсан нь Монгол хэлний судалгаанд ахиц гарсан” хэмээн хэллээ. Мөн толь гарснаар Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр тогтоол буюу олны хэлдгээр журамласан 700 үг хүчингүйд тооцогдож, энэхүү номд бичигдсэнээр цаашид хэрэглэгдэхээр болж байгаа юм.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслолын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар Улаанбаатар хотын номын сангийн төлөөллүүд, Их, дээд, дунд сургуулийн багш нар, зарим яамдын ажилтнууд, Монголч эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн охин А.Д.Цэндина зэрэг зочдод номын дээжээс өргөн барив.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номыг
- PDF хэлбэрээр татаж унших бол энд
- Онлайн хэлбэрээр татаж авах бол энд
- Үг бүрийг онлайн хайж хэрэглэх бол энд
- Android үйлдлийн системтэй утсандаа татаж суулгахыг хүсвэл энд
- “Kindle” төхөөрөмжиндөө суулгахыг хүсвэл энд дарж тус тус хэрэглэнэ үү.
- Мөн “IOS” үйлдлийн системтэй утсанд суулгах боломжтой болгохоор хүсэлт явуулсан тул ойрын хугацаанд “AppStore” цэснээсээ татаж авна уу.