Нэг. Ерөнхий зүйл

 

  1. Энэхүү журмын зорилго нь Үндэсний Техникийн Их Сургууль /ҮТИС/-д оюутан элсүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Тус  сургууль орон нутгаас оюутан элсүүлэхдээ МИДСК-ийн элсэлтийн журмыг баримтлах бөгөөд Улаанбаатар хотоос элсэгчдийг элсэлтийн комисс зохион байгуулна. ҮТИС-ийн элсэлтийн комиссыг Захирлын тушаалаар томилон ажиллуулна.
  3. ҮТИС-ийн элсэлтийн шалгалтын комисс нь БСШУСЯ-ны сайдын А/87 тоот тушаалаар шинэчлэн баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, 2018 оны 04 сарын 06-ны өдрийн А/194 тоот “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, А/195 “Босго оноо тогтоох тухай” тушаал,”Аймаг орон нутгаас МИДСК-ын гишүүн сургууль 2018-2019 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам” зэргийг үйл ажиллагаандаа баримтлан ажиллана.
  4. Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, оюутан элсүүлэх үйл ажиллагаа, элсэлтийн үед баримтлах дэг журам, элсэгчдийн материалыг шалгах болон өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг энэхүү комисс зохицуулах болно.
  5. Тус сургуульд оюутан элсүүлэхдээ элсэгчдийн мэргэжлийн чиг баримжаагаа сонгосон итгэл сонирхлыг үндэслэн элсэлтийн ерөнхий шалгалтанд авсан оноог харгалзан баталсан хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
  6. Элсэлтийн шалгаруулалтыг сургуулийн захирлын тушаалаар батласан комисс зохион байгуулах бөгөөд элсэлтийн ажлын зохион байгуулалт, сургуультай холбоотой нэмэлт мэдээллийг www.utis.edu.mn, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn , МИДСК-ийн www.cmuc.edu.mn  вэб сайтуудад байрлуулсан болно.

   

         

 

Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага

 

  1. Үндэсний Техникийн Их Сургуулийн өдрийн ангид элсэгч нь бүрэн дунд боловсрол, оройн ангид элсэгч нь бакалавр болон түүнээс дээш шатны, магистрын ангид элсэгч нь бакалавр болон түүнээс дээш шатны, докторын ангид элсэгч нь магистр болон түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн байвал зохино.
  2. Үндэсний Техникийн Их Сургуульд элсэлтийн ерөнхий шалгалтанд 480 болон түүнээс дээш оноог авсан байх.
  3. Оройн ангид элсэн суралцахыг хүсэгчдэд их, дээд сургууль, коллеж төгссөн байх шаардлага тавигдах бөгөөд ЭЕШ өгөх албагүй.
  4. Бакалаврын болон дипломын боловсрол эзэмшсэн элсэгчдийн боловсролын дипломын дүн, мэргэжлээрээ ажилласан жилийг үндэслэн өмнөх боловсролын дипломын багц цагийг тооцон суралцах мэргэжлийг тохирох дамжаанд сургах асуудлыг элсэлтийн комиссын саналыг үндэслэн захирлын тушаалаар баталгаажуулна.
  5.  Их дээд сургууль, коллеж төгсөгчдийг Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо харгалзахгүй оройн ангид элсүүлэн суралцуулах асуудлыг элсэлтийн комисс шийдэх ба тэдгээр элсэгчдийн судалсан кредит цагийг дүйцүүлэн захирлын тушаалаар баталгаажуулна.
  6.  Оюутан элсүүлэх мэргэжил, ерөнхий шалгалт өгөх хичээл, босго оноо:

 

 

  •  

Мэргэжлийн нэр

Мэргэжлийн зориулалт

ЭЕШ-аар өгөх хичээлийн нэр,

босго оноо

  1.  

 

 

 

Дулааны цахилгаан станцын инженер

Дулааны цахилгаан станцын дулааны схем боловсруулах, станцын төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, шинэ тоног төхөөрөмж суурилуулах, үндсэн ба туслах тоноглолын өөрчлөлтийн төсөл зохиох, станцын ба үйлдвэрлэлийн практикт шаардлагатай шийдэл, функцын схем зурж боловсруулах, уурын ба ус халаагуурын зуухны ашиглалт үйлчилгээг тогтворжуулах, урсгал засвар хийх, ажиллаж байгаа тоног төхөөрөмжийн ашиглалтын хүчин чадлыг сайжруулах зэрэг мэргэжлийн чадвар эзэмшинэ.

 

 

  • математик 480
  • физик  480

2

 

 

 

 

Цахилгаан хангамжийн инженер

Эрчим хүч үйлдвэрлэх, түгээх цахилгаан станц, дэд станц болон бусад үйлдвэр, орон сууцны байгууламж, аж ахуй газрын цахилгаан хэрэглээний хэвийн ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, өндөр хүчин чадалтай үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийн цахилгааны тохиргоог хийж суурилуулах, тэдгээр тоног төхөөрөмжүүдийг техник, эдийн засгийн ашигтай хувилбараар барьж байгуулах, мөн ашиглах явцад мэргэжлийн түвшинд хяналт тавьж ажиллах зэрэг мэдлэг чадварыг эзэмшинэ

 

 

  • математик 480
  • физик  480

  

 

 

3

 

 

 

Авто зам барилгын инженер

 

Авто зам, гүүрийн төлөвлөлт, тооцооны үндсийг судалж, зам байгууламжийн зураг боловсруулах, тухайн газар нутгийн геологи, гидрологийн нөхцөлд зохицох хийц шийдэлтэйгээр авто замыг төлөвлөх, авто замын шороон далан, хучилтын материалын физик-механик шинж чанарыг туршин тодорхойлж, техникийн шаардлагад нийцэх эсэх талаар үнэлгээ дүгнэлт өгөх, замын ашиглалтын байдалд үзлэг оношлогоо хийж, засварлах ажлыг төлөвлөж удирдан зохион байгуулах, зам барилгын ажлын арга технологи, арга ажиллагаанд суралцана.

 

  • математик 480
  • физик  480

 

 

 

 

 

4

 

 

 

 

Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер

Олон улсын жишигт нийцсэн барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын үйлдвэрлэлийн технологийг эзэмшин, барилгын буурь суурийн тооцоо хийх, зураг төсөл зохиох, барилгын төмөр-бетон, металл, модон бүтээцийн тооцоо хийх, барилгын үйлдвэрлэлийн үе шат, үйлдвэрлэлийг зохион байгуулах дэвшилтэт аргыг ашиглан үйлдвэрлэлийн процессыг үр ашигтай төлөвлөх, барилгын технологи, зохион байгуулалтын баримт бичгийг боловсруулах зэрэг мэдлэг чадварыг эзэмшинэ..

 

 

 

  • математик 480
  • физик  480

   

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

Хүрээлэн буй орчны инженер

Барилга байгууламжийн төвлөрсөн дулаан хангамж ба усан хангамжийн шугам сүлжээ, сантехникийн тоног төхөөрөмжийг зураг төслийн дагуу төлөвлөх, төсөв төлөвлөгөөний дагуу угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг удирдан хийж гүйцэтгэх, дулаан хангамж, агаар сэлгэлт, кондиционерийн системийн төлөвлөлт, тооцоолол, зураг төслийг боловсруулах, сантехникийн тоног төхөөрөмж, угсралт, ашиглалтын технологид хяналт тавих, усан хангамж, ариутгах татуургын барилга байгууламжийн хийцийн тоног төхөөрөмжийн зураг дүрслэлийг уншиж ойлгох, ашиглах, инженерийн байгууламж, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлж засах зэрэг мэдлэг чадвар эзэмшинэ.

 

 

  • математик 480
  • физик  480

   

 

 

 

6

 

 

 

Санхүүгийн менежмент

Эдийн засаг, банк санхүү, нябо бүртгэл, татвар, даатгал, аудит, тайлан тооцоо зэрэг мэргэжлийн суурь хичээлүүдийг гүнзгийрүүлж судлан орлого үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, цалин МХ, ҮХ, БМ бүх баримтыг бөглөх, эздийн өмчийн өөрчлөлт, татварын бүртгэлийн цогц сургалт, ААНБ-ийн улирал, жилийн эцсийн санхүү, татварын тайлан гаргах зэрэг дадлага чадварыг эзэмшин нябо бүртгэлийн мэдээлэл боловсруулах технологи ажиллагаа, бүртгэл тайлагналын олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн шинжилгээний арга барилыг эзэмшсэн мэргэжилтэн болж төгсөнө.

 

Нийгэм  480,

Математик 480    

 

 

 

7

 

 

 

Бизнесийн менежмент

Эдийн засаг, санхүү бүртгэл, бизнес менежмент, удирдлагын ухааны мэргэжлийн суурь мэдлэгт систем уялдаатай гүнзгий суралцаж, аж ахуйн нэгж, албан байгууллага, пүүс компаний бизнес санхүүгийн удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг үр ашигтай төлөвлөн оновчтойгоор удирдах, байгууллагын санхүүгийн төлөвлөгөө боловсруулж гүйцэтгэлийг хангах, санхүү, зохион байгуулалтын үр дүнгийн үзүүлэлтэд шинжилгээ дүгнэлт хийж дахин шинээр төлөвлөх, ашиг орлогын хуваарилалтыг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэрэгсэл болгон ашиглах, албан байгууллага компанийн санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргах зэрэг олон талын чадвар дадлага эзэмшинэ.

 

Нийгэм  480,

Математик 480    

 

 

 

 

 

8

 

 

 

 

Аялал жуулчлалын менежмент

Эдийн засаг, бизнес менежмент, удирдлагын ухааны мэргэжлийн суурь мэдлэгийг аялал жуулчлал салбарын үйл ажиллагаа, зохион байгуулалт, бизнесийн өвөрмөц онцлогтой уялдуулан судалж, аялал жуулчлалын менежментийг үр ашигтай төлөвлөн, оновчтойгоор удирдан зохион байгуулах дадал чадварыг эзэмшинэ.

 

Нийгэм  480,

Гадаад хэл 480    

 

 

9

 

 

Математик, мэдээлэл зүйн багш

Математикийн бүх төрлийн хичээл үзэхээс гадна компьютерийн сүүлийн үеийн программ дээр ажиллаж чаддаг болох чадварыг эзэмших бөгөөд сэтгэл зүй, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйг судлаж багшлах арга барилд суралцана. Энэ мэргэжлээр төгсөгч нь 10 жилийн сургууль болон бусад сургуулиудад багшлахаас гадна программ хангамж дээр ажиллах боломжтой.

 

 

Математик 480

Физик 480

 

 

 

10

 

Авто инженер

Автомашин, түүний агрегат, системүүдийн бүтэц, хийц, ашиглалт, автомашины цахилгаан болон электрон удирдлагын систем, техникийн үйлчилгээ, засвар, оношлол, хэмжилт тохиргоо, автомашины болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, зохион байгуулалтын арга технологи, инженерийн зураг төсөл,тооцоололын програм хангамж, автотээврийн салбарын дүрэм, журам, стандартууд, автомашины техникийн байдлыг хянах, шалгах зэрэг чадвар эзэмшүүлнэ.

 

 

 

Математик 480

Физик 480

 

 

 

11

 

 

Уул уурхайн ашиглалтын технологи

Уул уурхайн үйлдвэрт хүдэр, нүүрс, барилгын материал болон бусад зориулалттай эрдсийн түүхий эдийг ашиглах, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай онол практикийн мэдлэг чадвар эзэмшсэн инженер болж гарна. Мэргэжилтэн нь олон улсын жишгийн түвшинд уул уурхайн технологийн процессыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх, үйлдвэрийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх арга барил эзэмшсэн тул дээрх албан тушаалд инженерээр ажиллана.

 

Математик 480

Физик 480

 

 

 

 

12

 

 

 

Архитектур

Архитектур мэргэжлээр төгсөгч нь:Монгол улсын төвлөрсөн хот суурин газрын барилгын салбар болон эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай онол практикийн мэдлэг чадвар эзэмшсэн инженер болж гарна. Мэргэжилтэн нь дэлхийн архитектурын чиг хандлагыг эх орондоо хэрэгжүүлэх шинэ техник технологийн процессыг ашиглах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх арга барил эзэмшсэн инженер болно.

 

 

 

Математик 480

Физик 480

 

 

 

13

 

 

Геодезийн инженер

Геодезийн хэмжилтийн математик боловсруулалтыг хийх,геодезийн программчлалыг эзэмшсэн хувийн болон улсын албан байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай онол практикийн мэдлэг чадвар эзэмшсэн инженер болж гарна. Мэргэжилтэн нь олон улсын жишгийн түвшинд геодезийн судалгааг явуулж геодезийн технологийн процессыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх арга барил эзэмшсэн инженер болж төгсөнө.

 

 

Математик 480

Физик 480

 

 

 

14

 

 

Англи, хятад, солонгос хэлний орчуулагч

Англи, солонгос, хятад, япон хэлний орчуулагч багш, гадаад хэлтэй төслийн менежер, улсын болон хувийн хэвшлийн байгууллагын гадаад харилцааны ажилтан, гадаад хэлтэй оффис менежер, аялал жуулчлалын хөтөч, хэлмэрч, олон улсын байгууллагын орчуулагч ажилтан зэрэг чиглэлээр  ажиллана.

 

Англи хэл 480

Нийгэм 480

 

 

15

 

 

Барилгын инженер(магистр)

Магистрын  зэрэгтэй барилгын инженер нь  эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, бүх шатны боловсролыын байгууллагад багшлах бусад төрийн байгууллагад ажиллах чадвартай болох бөгөөд барилгын инженерийн тооцооны онолын чиглэлээр өндөр зэрэглэлийн боловсрол эзэмшиж бие даан судалгаа шинжилгээний ажил явуулах судлаач болно.

 

 

 

Тухай салбарын бакалаврын зэрэгтэй байна.

 

 

 

 

16

 

 

 

Цахилгааны инженер

  • магистр)

Шинжлэх ухаан техникийн ололтыг өөрийн орны эрдэм шинжилгээний салбарт нэвтрүүлж судалгаа шинжилгээний ажил явуулах, цахилгаан эрчим хүчний системийн өмнө тавигдаж буй  тулгамдсан асуудлуудыг орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололтод тулгуурлан шйидвэрлэх онолын болон практик судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний төсөлт ажлыг бие даан гүйцэтгэх чадвартай нарийн мэргэжлийн боловсон хүчин судлаач болно.

 

 

 

Тухай салбарын бакалаврын зэрэгтэй байна.

17

Бизнесийн удирдлага (магистр)

Санхүүгийн чиглэлээр судалгаа хийх, бизнесийн төсөл боловсруулж зөвлөгөө өгөх, Дүрэм журам боловсруулж, гэрээ хэлцэл байгуулах чадвар эзэмших, Бизнесийн байгуулагад эдийн засаг, санхүүгийн удирдлага, нэвтрүүлэх арга барил эзэмшсэн байх ба улс төр, эдийн засаг, нийгмийн болон гадаад харилцаа бүрэлдэн тогтсон төлөв байдалд дүн шинжилгээ хийж, тэдгээрийн хөгжлийн хандлага чиглэлийг урьдчилан томъёолох, Байгууллага аж ахуйн газар, пүүс компани, корпораци, салбарын хийгээд бүс нутгийн удирдлага, үйл ажиллагааг бодитой үнэлж, стратегийн хэтийн чиглэл, ойрын зорилтыг оновчтой тодорхойлох чадваруудыг зэмшсэн байна.

 

Тухай салбарын бакалаврын зэрэгтэй байна.

18

Сантехник, инженерийн байгууламж

  • магистр)

Магистрын зэрэгтэй мэргэжилтэн нь онолын өндөр мэдлэгтэй байхаас гадна компьютерийн программ хангамж болон автоматжуулсан тоног төхөөрөмжийг ашиглах, зохион бүтээх арга технологийг эзэмшсэн, гадаад хэлээр ном сурах бичиг чөлөөтэй ашиглах мэдлэг чадвартай байна. Барилгын инженерийн байгууламжуудын зураг төсөл боловсруулах, барилгын сантехник, инженерийн байгууламжийг удирдан суурилуулах, стандартын дагуу ашиглах чадвар бүхий онол практикийн мэдлэг, чадварыг эзэмшсэн байна.

Тухай салбарын бакалаврын зэрэгтэй байна.

19

Дулааны инженер

  • магистр)

Шинжлэх ухаан, техникийн ололтыг ººрийн орны дулааны эрчим хүчний салбарт нэвтрүүлж судалгаа, шинжилгээний ажил явуулж чаддаг, салбарын өмнө тавигдаж буй тулгамдсан асуудлуудыг олж харах, уг асуудлыг нийгмийн шаардлагын дагуу шийдвэрлэж чаддаг, энэ салбарыг хºгжүүлэхэд чиглэгдэн хэрэгжиж байгаа олон улсын болон гадаадын тºсºлд оролцож ажиллах чадвартай болно.

Тухай салбарын бакалаврын зэрэгтэй байна.

 

 

 

 

20

 

 

 

 

Барилгын инженер(доктор)

Докторын зэрэгтэй барилгын инженер нь  эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, бүх шатны боловсролыын байгууллагад багшлах бусад төрийн байгууллагад ажиллах чадвартай болох бөгөөд барилгын инженерийн тооцооны онолын чиглэлээр өндөр зэрэглэлийн боловсрол эзэмшиж бие даан судалгаа шинжилгээний ажил явуулах судлаач болно.

 

 

Тухайн салбарын магистрын зэрэгтэй байна.

 

 

 

21

 

 

Цахилгааны инженер

  • доктор)

 

Шинжлэх ухаан техникийн ололтыг өөрийн орны эрдэм шинжилгээний салбарт нэвтрүүлж судалгаа шинжилгээний ажил явуулах, цахилгаан эрчим хүчний системийн өмнө тавигдаж буй  тулгамдсан асуудлуудыг орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололтод тулгуурлан шйидвэрлэх онолын болон практик судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний төсөлт ажлыг бие даан гүйцэтгэх чадвартай нарийн мэргэжлийн боловсон хүчин судлаач болно.

 

 

Тухайн салбарын магистрын зэрэгтэй байна.

 

Гурав. Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан шийдвэрлэх

3.1 Шалгалтын явцад журам зөрчсөн асуудал гарвал элсэгч өөрийн өргөдөл гомдлыг элсэлтийн шалгалтын коммист гаргана.

3.2 Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлыг тус сургууль болон элсэлтийн шалгалтын комисс хариуцахгүй болно.

3.3 Оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа ил тод үйл ажиллагааг хангах үүднээс эцэг, эхийн төлөөлөгч болон оюутны байгууллагын төлөөллийг хөндлөнгийн хяналтаар ажиллуулна.

Дөрөв. Элсэгчдийн бүртгэл, бүрдүүлэх материал, хугацаа

 

4.1 Шалгуулагчдыг бүртгэх

  1.  Шалгуулагчийг аймаг, орон нутагт 2018.07.01-07.05 –нд,  Улаанбаатар хотод өөрийн сургуулийн байранд 2018.06.13 – 2018.08.29 –ны өдрүүдэд бүртгэнэ.

4.2 Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд:

  • Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн батламж бичиг
  • Иргэний үнэмлэх
  • Цээж зураг 2 хувь
  • Шалгалтын хураамж -10000
  • Шалгуулагч өөрийн биеэр ирж элсэлтийн комисст бүртгүүлнэ.
  • Элсэлттэй холбоотой хуурамч бичиг баримт бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ:

4.3 Шалгалт авах, элсүүлэх

Шалгуулагчдыг ЭЕШ-нд 480 түүнээс дээш оноотой бол  нийт онооны

дарааллаар жагсааж хяналтын тоог баримтлан мэргэжил сонгуулна.

Хяналтын тоонд багтаан намрын элсэлтийг дахин зарлаж элсэлт авч болно.

Боловсролын тухай хуулийн 40.7, БШУ-ны сайдын 2012 оны А/92 тоот тушаалын дагуу тус сургуульд хандиваар оюутан элсүүлэх, сургалтын төлбөрөөс гадуур хууль бус төлбөр хураамж авах зэргийг хориглох бөгөөд хэрэв сургуулийн удирдлага, багш, ажилтан нар ийм төлбөр хураамж авсан бол буруутай этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэн, хураан авсан хууль бусаар хураасан төлбөр мөнгийг эзэнд нь нэн даруй эргүүлэн олгоно.

4.4 Сургуульд бүртгүүлэх

Элсэлтийн шалгалтанд тэнцсэн хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.

Суралцах эрхийн бичиг авсан оюутнууд 2018.08.25-30-ны өдрүүдэд сургууль

дээрээ бүртгүүлнэ. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй бол сургууль орхисонд тооцож хасна.

Бүртгүүлж элссэн оюутан нь хичээл эхэлснээс хойш 15 хоногийн дараа онцгой хүндэтгэх шалтгаангүйгээр сургуульд суралцахаас татгалзах, өөр сургуульд шилжих зэрэг тохиолдолд сургалтын төлбөрийн 10 хувийг төлж бичиг баримтаа буцаан авч шилжилт хөдөлгөөн хийх болно.  Уг асуудлыг мөн ажлын 5 хоногт шийдэх ба хүндэтгэх шалтгааныг албан бичиг баримтаар баталгаажуулна.

Бүртгүүлж элссэн оюутан нь хичээл эхэлснээс хойш 40 хоногийн дараа онцгой хүндэтгэх шалтгаангүйгээр сургуульд суралцахаас татгалзах, өөр сургуульд шилжих зэрэг тохиолдолд сургалтын төлбөрийн 20 хувийг төлж бичиг баримтаа буцаан авч шилжилт хөдөлгөөн хийх болно. Уг асуудлыг мөн ажлын 5 хоногт шийдэх ба хүндэтгэх шалтгааныг албан бичиг баримтаар баталгаажуулна.

Бүртгүүлж элссэн оюутан нь хичээл эхэлснээс хойш 2 сарын дараа онцгой хүндэтгэх шалтгаангүйгээр сургуульд суралцахаас татгалзах, өөр сургуульд шилжих зэрэг тохиолдолд сургалтын төлбөрийг 50 хувийг төлж бичиг баримтаа буцаан авч шилжилт хөдөлгөөн хийх болно. Уг асуудлыг мөн ажлын 5 хоногт шийдэх ба хүндэтгэх шалтгааныг албан бичиг баримтаар баталг аажуулна.

8. Сургуулийн хаяг:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж-78/1

               (25-р эмийн сангийн зүүн хойно байрлана.)

                             

Утас:  99501903

E-mail: ntu_33@yahoo.com, utis.mn@gmail.com 

Web: utis.edu.mn