Англи хэлийг хэрхэн сайн сурах вэ? гэж толгойгоо гашилгаж байна уу. Ямарч хэл сурахад хамгийн  чухал нь үг  цээжлэх юм. Үгийг дангаар нь бус өгүүлбэр жишээтэй нь бэлдвэл илүү хурдан сурдаг болохыг амжилттай сурсан хүмүүс батласаар байна. Хэл сурч байгаа залуустаа зориулан 100 өгүүлбэрийн загварыг бид цувралаар хүргэж байна. Өдөр бүр 10 өгүүлбэр цээжлээрэй. Загвар тус бүр 4 жишээтэй тул ямар нөхцөлд ашиглаж болохыг нь мэдэхэд амархан байх болно.

 

21. There’s (There is)…. “… хаана байгааг” хэлэхдээ
There’s some food in the refrigerator. Хөргөгчинд идэх юм бий шүү.
There’s some cake on the table. Ширээн дээр торт байгаа.
There’s none left. Юу ч үлдээгүй.
There’s more ice cream in the freezer. Хөргөгчинд дахиад мөхөөлдөс бий.

 

22. Is there….? “Хаана юу байгааг” асуухдаа
Is there a drugstore nearby? Ойролцоо эмийн сан бий юу?
Is there a bus stop around here? Энэ хавьд автобусны буудал байгаа болов уу?
Is there a direct flight to UB from London? Лондонгоос УБ хүрэх шууд нислэг бий юу?
Is there another exit? Өөр гарц байгаа юу?

 

23. Could you…? “Та … туслаач” гэж гуйхдаа
Could you do me a favor? Таниас нэг зүйл хүсэж болох уу?
Could you help me out? Та надад туслахгүй юу?
Could you get me another beer? Надад дахин нэг аяга пиво өгөөч.
Could you wrap this separately, please? Энийг тусад нь савлаад өгөөч.

 

24. You should… “Чи … тэгэх хэрэгтэй” гэж сургамж, заавар өгөхдөө
You should give her a call. Чи тэр бүсгүй руу залгасан дээр байхаа.
You should give her a chance. Чи тэр бүсгүйд боломж олгох хэрэгтэй.
You should tell her how you feel. Чи юу мэдэрч байгаагаа тэр бүсгүйд хэлсэн дээр байхаа.
You should finish your homework. Чи даалгавараа дуусгах хэрэгтэй.

 

25. Would you… “Чи … туслаач” гэж эелдэгээр гуйхдаа
Would you mail this letter for me? Энэ захиаг шуудангаар илгээж өгөөч.
Would you type this letter, please? Чи энэ захиаг шивээд өгөөч?
Would you please pass me the salt? Давс дөхүүлээд өгөөч.
Would you explain it to her? Тэр бүсгүйд энэ талаар тайлбарлаад өгөөч.

 

26. I’d like (I would like)…. “Би … авъя.” гэж хэлэхдээ
I’d like an ice cream. Би мөхөөлдөс авъя.
I’d like another drink. Дахин нэг аягыг авъя.
I’d like a slice of pizza, please. Пицца нэг зүсмийг өгөөч.
I’d like two tickets to the 9:30 show. 9 хагасын үзвэрийн 2 тасалбар өгөөч.

 

27. It’s (It is)… “Энэ … юм” гэж хэлэхдээ
It’s no problem. Энэ сүртэй асуудал биш.
It’s a difficult question. Энэ хэцүү асуулт байна.
It’s an emergency. Онцгой яаралтай нөхцөл үүслээ.
It’s a joke. Тоглосон юм.

 

28. Let… “Хамт хийцгээе.” гэж санал тавихдаа
Let’s take a break. Түр амарцгаая.
Let’s take a cab. Таксинд сууцгаая.
Let’s eat out tonight. Өнөөдөр орой гадуур хооллоё.
Let’s set a date. Хугацаагаа тохирцгооё.

 

29. It takes … “Үүнд … шаардлагатай” гэж хэлэхдээ
It takes a lot of hard work. Маш их хичээхгүй бол энэ бүтэхгүй.
It takes a lot of courage. Энийг хийхэд их зоригтой байх хэрэгтэй.
It takes guts and determination. Үүнд эр зориг, шийдэмгий байдал хэрэгтэй.

 

30. It looks like… “… шиг байна.” гэж хэлэхдээ
It looks like it’s going to rain. Бороо орох юм шиг байна.
It looks like it‘s going to pop. Энэ одоо л бүтэх юм шиг байна.
It looks like the house is falling apart. Энэ байр одоо яг нурах юм шиг харагдаж байна.
It looks like spring is arriving earlier this year. Энэ жил эрт хавар болох юм шиг байна.