Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийг НИТХ-ын 2006 оны 139 дүгээр зарлигаар Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит болгосон.
Хууль сахиулахын их сургуулийн 1941 онытөгсөгч/хуучнаар Дотоод явдлын яамныТөвсургууль/ Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн баатарлаг үйлсийг мөнхжүүлж, хүндэтгэл үзүүлэх, дурсгалын хөшөөг нээх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Энэхүү арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Хилийн 0345 дугаар ангийн захирагч, Хилийн сургуулийн захирал, доктор, дэд профессор, хурандаа В.Жавхланцогт, “Сүлдэт багана-хилчдийн холбоо”-ны төлөөлөгчид, Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн охин өндөр настан Л.Хишигжаргал, ач, зээ нар болон НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн 1988 оны төгсөгчид оролцлоо.
Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадорж Булган аймгийн Сайхан суманд 1919 онд төрсөн. 1941-1948 онд Замын-Үүдийн отрядын 3-р заставын дарга, 1948 онд Бодончийн 6-р отрядын штабын хилийн албаны туслахаар ахмад цолтой алба хааж байгаад 1948 оны 6 сарын 2-нд Мэргэн ууланд болсон байлдаанд амь үрэгдсэн юм. Тэрбээр Япон, Гоминдан, Манж-гогийн дайчдын элдэв өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцаан, тагнуул туршуулуудыг илрүүлэн баривчилж байсан баатарлаг хилчин офицер билээ.
Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн хөшөө дурсгалыг цогцлоон бүтээхэд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн 1988 оны төгсөгчид үнэтэй хувь оруулж, төрөлх сургуулиа төгссөний 30 жилийн ойгоо энэ үеэр ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Ийнхүү эх орнытөлөө алтан амиа алдсан Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн хөшөө дурсгал Байлдааны гавьяаны одонт Хилийн 0345 дугаар анги, Хилийн сургуулийн хүндэтгэлийн хэсэгт заларч, дайчин уламжлалын үргэлжлэл хилчин офицеруудын бахархал болон гэрэлтэж байна.