Англи хэлийг хэрхэн сайн сурах вэ? гэж толгойгоо гашилгаж байна уу. Ямарч хэл сурахад хамгийн чухал нь үг цээжлэх юм. Үгийг дангаар нь бус өгүүлбэр жишээтэй нь бэлдвэл илүү хурдан сурдаг болохыг амжилттай сурсан хүмүүс батласаар байна. Хэл сурч байгаа залуустаа зориулан 100 өгүүлбэрийн загварыг бид цувралаар хүргэж байна. Өдөр бүр 10 өгүүлбэр цээжлээрэй. Загвар тус бүр 4 жишээтэй тул ямар нөхцөлд ашиглаж болохыг нь мэдэхэд амархан байх болно.
31. What’s….? “… юу бэ” гэж асуухдаа
What’s your number? Чиний утасны дугаар хэд бэ?
What’s your name? Чамайг хэн гэдэг вэ?
What’s your address? Чиний хаяг юу вэ?
32. What a ….! “Ямар … юм бэ” гэж хэлэхдээ
What a mess! Ямар заваан юм бэ!
What a shame! Ямар ичмээр юм бэ!
What a joke! Ямар инээдтэй юм бэ!
What a surprise! Хөөх, ямар гайхалтай юм бэ!
33. What do you ….? “Чи юу … байна?” гэж харилцагчийнхаа бодлыг асуухдаа
What do you want to do? Чи юу хийхийг хүсэж байна?
What do you want to know? Чи юу мэдэхийг хүсэж байна?
What do you plan to do? Чи ямар төлөвлөгөөтэй байна?
What do you suggest we do? Чинийхээр бид юу хийх хэрэгтэй вэ?
34. How’s….? “….ямар байна?” Хүн ямар байгааг асуухдаа
How’s your brother doing? Ах чинь сайн уу?
How’s your father doing? Аав чинь сайн уу?
How’s Mary doing? Мэри сайн сайн уу?
How’s she now? Тэр эмэгтэй одоо юу хийж байна?
35. How do you…? “… яах вэ?” гэж асуухдаа
How do you open this door? Энэ хаалгыг яаж онгойлгодог вэ?
How do you do this? Энийг яаж хийх ёстой вэ?
How do you work this? Энийг яаж ажиллуулдаг вэ?
How do you get there? Тийшээ яаж очих вэ?
36. How about..? “… тэгэх үү?” гэж санал болгохдоо
How about a beer? Пиво уух уу?
How about another piece of cake? Дахин нэг зүсэм корт идэх үү?
How about lunch? Үдийн цайнд орох уу?
How about some eggs this morning? Өнөөдөр өглөөний цайнд өндөг ямар вэ?
37. How come…? “Ер нь .. яагаад?” гэж асуухдаа
How come you’re not going to the party? Чи яагаад үдэшлэгт явахгүй байгаа юм бэ?
How come you can’t go? Яагаад явж чадахгүй гэж?
How come you never write? Яагаад чи ганц ч удаа захиа бичдэггүй юм бэ?
How come it’s not working? Яагаад энэ ажиллахгүй байгаа юм бэ?
38. How long…? “Хэр удаан … вэ?” гэж зарцуулах цагыг асуухдаа
How long does it take to get there? Тэнд хүрэхэд хэр удах вэ?
How long does it take by bus? Автобусаар явахад хэр удах вэ?
How long does it take on foot? Алхаад явахад хэр удаан явах бол?
39. Why don’t you…? “…. тэгэх үү?” гэж санал болгох, санал тавихдаа
Why don’t you come along? Чи ч гэсэн хамт явахгүй юм уу?
Why don’t you join us? Бидэнтэй хамт хийхгүй юм уу?
Why don’t you sit down? Чи суухгүй юм уу?
Why don’t you take a break? Бага зэрэг амсхийвэл ямар вэ?
40. Thanks for… “… баярлалаа” гэж хэлэхдээ
Thanks for everything. Хийсэн бүхэнд чинь баярлалаа
Thanks for all the help. Тусалсанд баярлалаа
Thanks for the encouragement. Урам өгсөнд баярлалаа
Thanks for the advice. Зөвлөгөө өгсөнд баярлалаа