Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын хүсэлтээр ХААИС нь бэлтгэл ангийн сургалтыг зохион байгуулна. Бэлтгэл ангид суралцагч нь ерөнхий боловсролын сургууль төгссөн цаашид ХАА-н салбарт ажиллах сонирхолтой, гадаадад дадлага эзэмших хүсэл эрмэлзэлтэй хүүхэд залуучуудыг бэлтгэл ангид бүртгэнэ.

 

Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар  хотод 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал явуулна.

 

 

Хөтөлбөрийн мэргэжлийн чиглэл

 

 

  1. Мал эмнэл зүй
  2. Зоо инженер технологи
  3. Биотехнологи
  4. Бараа, түүхий эд судлал, технологи
  5. Хүнсний технологи
  6. Хүнсний чанар, аюулгүй байдал
  7. Биологи
  8. Загас үржүүлэг, технологи
  9. Химийн технологи
  10. Мал аж ахуй
  11. Програм хангамж
  12. Мэдээллийн систем
  13. Металл судлал, технологи
  14. Хүнсний инженерчлэл
  15. Гидромеханик
  16. Хөдөө аж ахуйн инженер механик
  17. Цахилгаан хангамж
  18. Механик инженер
  19. Барилгын инженер
  20. Инженер багш
  21. Экологи
  22. Байгаль ашиглалт, хяналт, үнэлгээ
  23. Байгаль орчныг хамгаалах технологи
  24. Агроном
  25. Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт, үнэлгээ
  26. Хөрс судлал, агрохими
  27. Газар тариалангийн аж ахуй
  28. Ойн аж ахуй
  29. Газар зохион байгуулалт
  30. Архитектур
  31. Аялал жуулчлал
  32. Эдийн засаг
  33. Эдийн засаг-статистик
  34. Нягтлан бодох бүртгэл
  35. Менежмент
  36. Маркетинг
  37. Банк
  38. Санхүү

 

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 

  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом
  • Суралцагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
  • 3*4 хэмжээтэй зураг  - 2 хувь
  • Бүртгэлийн хураамж 20000 төгрөг