Д.ЭНХЭЭ
Хятадын хойд хэсэг болох Өвөр Монголын өөртөө засах районд монгол-мандарин хэлнээ эрүүгийн эрх зүйн анхны толь бичиг хэвлэгдлээ хэмээн “Синьхуа” агентлаг аравдугаар сарын 8-нд мэдээлсэн байна.
Энэхүү тайлбар толь бичигт эдүгээгийн хийгээд эртний Хятад улсад ашиглагдах эрүүгийн эрх зүйн салбарын 25 мянган ухагдахууныг багтаасан ажээ. Толь бичиг зохиох ажлыг Өвөр Монголын Шилийн гол аймгийн ардын прокурорын газраас эрхлэн 2009 онд эхлүүлжээ. Уг толь бичиг нь хоёр хэлний аль алин дээр эрхзүйн ажил албыг хөгжүүлэхэд тус дэм болох ажээ.
Сануулахад, мандарин буюу эсвэл путунхуа хэл нь БНХАУ, Тайвань, Сингапурын албан ёсны хэл юм байна. Хятад улсад хэлний асуудал нэг мөр шийдэгдсэн хэдий ч хятадын нийгмийн олон үндэстэн ястны бүтцээс шалтгаалан баримт бичгийн эргэлтийн хүрээнд өч төчнөөн асуудал тулгардаг.
Хэлний интеграцийг бэхжүүлэх, путунхуа хэлийг эзэмших чанарыг зохих ёсоор хангахын тулд Хятадын эрх баригчид хэлний бодлогыг төгөлдөршүүлэхээр ажиллаж байгаа талаар ОХУ-ын regnum.ru цахим хуудаст бичсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn