Ерөнхий боловсролын зарим сургууль Halloween-ийн баяр тэмдэглэхээр тусгай өмсгөл, мөнгө татаж байгаа нь эцэг эхчүүдээс гомдол мэдүүлэхэд хүрчээ. Halloween буюу сүнсний баяр нь Монгол Улсад нийтээр тэмдэглэх баярт тусгагдаагүй.
Иймд төрийн болон хувийн ЕБС-иудыг сүнсний баяр тэмдэглэхгүй байх чиглэлийг БСШУСЯ-наас,сургуулийн удирдлагуудад хүргүүлжээ.