2018 оны 10-р сард Бээжин хотод зохион байгуулагдсан "Олон улсын эрчим хүчний хэмнэлтэт болон, шинэ энергийн цахилгаан авто машин 2018 үзэсгэлэнд “Билиг” дээд сургуулийн дэргэдэх ШУҮТ-н  Билиг төв, цахилгаан авто машины "Хөдөлгүүрийн төрөл"-д тэргүүн байр эзэлжээ.

                 ШУҮТ-н Билиг төвийн үүсгэн байгуулагчид, Монгол хүүхдүүдийг багаас нь электроник, цахилгаан болон механик инженерийн мэргэжилд хөл тавих хүсэл эрмэлзэлтэй болгох боломжийг бий болгож Монгол Улсаа дэлхийн технологийн дэвшилтэй нэгэн зэрэг алхаасай хэмээн энэхүү электроник, цахилгаан болон механикийн анхан шатны сургалтын дугуйланг зохион байгуулж байгаа аж.

 

 

 

   

       Энэхүү дугуйлан нь физик, электроник, цахилгаан болон механикийн чиглэлээр практик дээр тулгуурлан хичээлээ орох юм. Сургалт 7 хоногийн 3 өдөр хичээлийн бус цагаар явагдана.

            Сурагчид дугуйланд суралцах үедээ, электроник бүтээлтэй болж, хийсэн бүтээлээрээ хоорондоо өрсөлдөж, үзэсгэлэн худалдаанд оролцон өөрсдийн хийсэн электроник бүтээлээ худалдаалж, ирээдүйн боловсролдоо зориулан хуримтлал бий болгох боломж бүрдэх юм байна.

        Энэхүү дугуйланд 13 наснаас дээш нийт 15 хүүхдүүдийг сонгож шалгаруулж элсүүлэх ажээ. 
Дугуйлан “Билиг”
дээд сургуулийн байранд ШУҮТ-н Билиг Төв-ийн лабораторид болно.

 

Дугуйлан 2018 оны 11 сарын 15-д эхэлнэ.

Уг дугуйланд та хүүхдээ хамрагдуулахыг хүсвэл  99690055, 99028892 холбогдоорой.