Э.Манд

        Нийслэлийн ЕБС-уудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлэх, ерөнхий боловсролын зарим сургуульд “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл турших хэлэлцүүлэг боллоо. Үүнд БСШУСЯ, НЗДТГ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар, ЕБС-ийн захирал, багш, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.

         Энэ үеэр автозамын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэдэг ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчдыг гэр, сургуулийн хооронд ая тухай зорчих боломжийг судлах зорилгоор “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэлийг турших, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах, ЕБС-уудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барих ажлыг эрчимжүүлэх, сургуулийн байрны хүртээмжтэй холбоотой асуудал, нөхцөл байдлыг судлах, дүн шинжилгээ хийж үр дүнг нэгтгэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан зөвлөж гаргаж холбогдох газруудад хүргүүлэхээр болжээ.

Эх сурвалж www.polit.mn