Их дээд сургууль, коллежийн захирлууд 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ тайлагнаж байна.  Тайлангийн хурал арванхоёрдугаар сарын 18-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд эхэлж, эхний өдөр зургаан их дээд сургуулийн захирал оролцлоо. Хурлаар төсвийн ерөнхийлөн захирагч БСШУС-ын Сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг нэгтгэн хэлэлцлээ. 2018 онд Монголын их дээд сургуулиудын хувьд ололт амжилт ихтэй байжээ.

          Тухайлбал, оюутны хөгжлийг дэмжиж сургалтын чанарт ахиц гаргасан. Багшийн хөгжлийн төвтэй болж, Багшийн хөгжлийн тухай хууль батлуулсан, орлоготой оюутан хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр оюутанд суралцах хугацаандаа ажлын байраар хангагдаж, орлого олох боломж бүрдүүлсэн, судалгаанд суурилсан их сургууль хөтөлбөрөө батлуулсан зэргийг дурьдаж болно. Сургуулиудын үр дүнгийн гэрээний биелэлт хангалттай үнэлгээ авлаа.