МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, БСШУСЯ-ны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар нар өнөөдөр хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээгээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн үйл ажиллагаа болон МУИС, ШУТИС-д хэрэгжиж буй хамтарсан судалгааны 20 багийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, мэдээлэх зорилготой юм.
Мөн талуудын хамтын ажиллагааны хүрээнд МҮОНРТ-ээс судалгааны баг тус бүрийн үйл ажиллагаа, судалгааны явц, үр дүн, практик ач холбогдлыг тусгасан нийт 21 нэвтрүүлгийг олон нийтэд хүргэхээр тохиролцлоо.
Энэхүү гэрээгээр төслийн хүрээнд МУИС, ШУТИС-д хэрэгжиж буй хамтарсан судалгааны тус бүр 10 багийн үйл ажиллагаа, судалгааны явц, хэрэгжилт, үр дүнгийн тухай баг тус бүрээр нэг буюу нийт 20, төслийн үйл ажиллагааны тухай нэг, нийтдээ 21 шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлийн цуврал нэвтрүүлгийг МҮОНРТ-ийн Шинжлэх ухаан, танин мэдэхүйн албаны уран бүтээлчдийн баг “1000 инженер” нэртэйгээр бэлтгэн эфирээр олон нийтэд түгээхээр болов.