ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАР
Биологийн тэнхим
Ажлын байрны нэр: Биотехнологийн багш /үндсэн багш 1/
Заах хичээл:
- Биопроцессийн инженерчлэл
- Биохимийн инженерчлэл
- Ферментацийн технологи
- Био бүтээгдэхүүн ба биосепераци
- Биохимийн багажит анализ ба логик
- Биотехнологийн лабораторийн хичээл
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Биотехнологи, Биопроцесс, Биохимийн инженерчлэлийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй /Өндөр хөгжилтэй оронд докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/
- Мэргэжлийн англи хэлтэй
- Их, дээд сургуульд багшилж байсан туршлагатай
- Уургийн цэвэршилт, анализын багажууд дээр ажиллах чадвартай
Математикийн тэнхим
Ажлын байрны нэр: Математикийн багш /үндсэн багш 1/
Заах хичээл:
- Математик 1А
- Химийн агуулгатай математик
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Математикийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх /Докторын зэрэгтэй бол давуу тал болно/
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гадаад хэл дээр хийх чадвартай байх
- Хиймэл оюун ухаан, дата анализийн талаар тодорхой мэдлэгтэй байх
НИЙГМИЙН УХААНЫ САЛБАР
Эдийн засгийн тэнхим
Ажлын байрны нэр: Эдийн засгийн багш /үндсэн багш 3/
Заах хичээл:
- Микро, макроэкономиксийн үндэс
- Дунд болон ахисан түвшний макро, микроэкономикс
- Эдийн засгийн математик /Бакалавр, магистр, доктор/
- Эдийн засгийн математик загварчлал /Бакалавр, магистр, доктор/
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эдийн засгийн ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- Баруун Европ, Хойд Америкийн өндөр хөгжилтэй оронд төгссөн бол давуу тал болно
Социологи, нийгмийн ажлын тэнхим
Ажлын байрны нэр: Социологийн багш /үндсэн багш 1/
Заах хичээл:
- Социологи
- Нийгмийн судалгааны аргууд
- Нийгмийн асуудлууд
- Академик бичлэг
- Түүхийн социологи
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Социологи мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй
- Өндөр хөгжилтэй оронд магистр, докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно
Ажлын байрны нэр: Нийгмийн ажлын багш /үндсэн багш 1/
Заах хичээл:
- Нийгмийн ажил
- Нийгмийн асуудлууд
- Сургуулийн нийгмийн ажил
- Ахмад настантай ажиллах нийгмийн ажил
- Шилжин ирэгсэдтэй ажиллах нийгмийн ажил
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Нийгмийн ажил мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй байх
- Өндөр хөгжилтэй оронд магистр, докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ САЛБАР
Их британи, Америк судлалын тэнхим
Ажлын байрны нэр: Англи хэл, орчуулгын багш /үндсэн багш 1/
Заах хичээл:
- Англи хэлний ярих, сонсох дадал
- Англи хэлний унших, бичих дадал
- Англи-Монгол, Монгол-Англи орчуулга
- Хэлмэрчлэхүй
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Орон судлал, орчуулгын чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй
- Англи хэлээр ярьдаг оронд магистр, докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно
- Судалгааны төсөлт ажилд оролцдог, бүтээлээ хэвлүүлсэн, эрдэм шинжилгээний илтгэл хэвлүүлсэн зэрэг судалгааны ажлын туршлагатай
- Багшлах, заах аргын туршлагатай
Утга зохиол, урлаг судлалын тэнхим
Ажлын байрны нэр: Утга зохиол судлалын багш /үндсэн багш 1/
Заах хичээл:
- Уран зохиолын ерөнхий онол
- Уран сайхны шүүмжлэлийн онол арга зүй
- Уран зохиолыг тайлан тайлбарлах арга зүй
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Утга зохиол судлаач, Хэл, уран зохиолын багш мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй
- Судалгааны англи хэлтэй
- Эрдэм шинжилгээний ажил хийх туршлагатай
ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ
Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим
Ажлын байрны нэр: Сүлжээний технологийн багш / түр 1/
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Холбооны технологи мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй
- Төрөл бүрийн холбооны системийг FPGA, SDR платформ дээр хэрэгжүүлэх чадвартай /судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болно. /
- Нэр дурдсан хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай
Заах хичээл:
- Дохио ба систем
- Утасгүй холбоо
- Холбооны систем
- Тоон дохио боловсруулалт
- Телехолбооны сүлжээ ба дохиолол
- Оптик холбоо
- Холбооны системийн электроник
Ажлын байрны нэр: Компьютерийн сүлжээний багш /түр 1/
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Компьютерийн сүлжээний чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй
- Нэр бүхий хичээлүүдийн лекц, лабораторийг удирдаж заах чадвартай /өмнө нь зааж байсан бол давуу тал болно/
- Судалгааны чиглэл болон дипломын сэдэв дагуу байх
Заах хичээл:
- Компьютерийн сүлжээ (лаборатори)
- Компьютерийн сүлжээний менежмент
- Өгөгдлийн холбоо (лаборатори)
Ажлын байрны нэр: Электроникийн багш /түр 2/
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Электроникийн мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил их дээд сургуульд ажилласан
- Нэр бүхий хичээлүүдийг зааж байсан туршлагатай
- Нэр бүхий хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай
Заах хичээл:
- Хагас дамжуулагч элемент ба микроэлектроник
- Электрон хэлхээ
- Цахилгаан хэлхээ
- VLSI дизайн, FPGA хэрэглэсэн логик синтезчилэл
- Тоон системийн дизайн
- Компьютерийн зохион байгуулалт
- Эмбеддэд систем
Ажлын байрны нэр: Сэргээгдэх эрчим хүчний багш /Үндсэн 1/
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Сэргээгдэх эрчим хүч мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил их дээд сургуульд ажилласан, судалгааны ажлын туршлагатай
- Нэр бүхий хичээлүүдийг зааж байсан туршлагатай
- Нэр бүхий хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай
Заах хичээл:
- Нарны дулааны технологи
- Сэргээгдэх эрчим хүчний нөөц
- Газрын гүний дулааны технологи
- Сэргээгдэх эрчим хүчний эдийн засаг, менежмент
- Сэргээгдэх эрчим хүчний экологи, мониторинг
Хэрэглээний математикийн тэнхим
Ажлын байрны нэр: Статистикийн багш /үндсэн багш 1/
Заах хичээл:
- Магадлал статистикийн удиртгал
- Санамсаргүй процессийн онол
- Хугацааны цуваа
- Математик статистик
- Актуар математик
- Санхүүгийн математик
- Стохастик процесс ба загварчлал
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Тухайн мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй /Докторын зэрэгтэй бол давуу тал болно/
- Их дээд, сургууль, коллежид багшилж байсан туршлагатай
- Тухайн чиглэлээр Томсон-Ройтерсийн индекс /IF-JCR/-тэй сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлдэг бол давуу тал болно
- Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тогтвортой явуулах чадвартай байх
Хими биологийн инженерчлэлийн тэнхим
Ажлын байрны нэр: Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн багш /үндсэн багш 1/
Заах хичээл:
- Нано загварчлал ба симуляци
- Нанобиологи ба анагаах ухаан
- Квант химийн тооцоолол
- Нанобиотехнологи
- Молекуляр динамик загварчлал
- Нанобио инженерчлэл
- Нанотехнологийн хоруу чанар
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Нанотехнологи, наносимуляци болон биохимийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан /өндөр хөгжилтэй оронд хамгаалсан бол давуу тал болно/
- Багшлах ажлын туршлагатай
- Нанотехнологи, молекуляр динамик загварчлал, биохимийн чиглэлээр судалгааны ажил хийж байсан туршлагатай
- Сүүлийн 5 жилд 3-аас доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлсэн
- Мэргэжлийн англи хэлтэй
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
Санхүүгийн тэнхим
Ажлын байрны нэр: Санхүүгийн багш /үндсэн 2/
Заах хичээл:
- Санхүүгийн менежмент /ахисан/
- Санхүүгийн эконометрик
- Төрийн санхүү
- Олон улсын санхүү
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эдийн засаг болон санхүү, банкны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх /докторын зэрэгтэй бол давуу тал болно/
- Мэргэжлийн чиглэлээр болон их, дээд сургуульд ажиллаж байсан туршлагатай
- Эрдэм шинжилгээ, судалгааны жил хийдэг, тодорхой хэмжээний туршлагатай байх
Ажлын байрны нэр: Банкны багш /үндсэн 1/
Заах хичээл:
- Олон улсын банкны үйл ажиллагаа
- Зээлийн шинжилгээ
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эдийн засаг болон санхүү, банкны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх /докторын зэрэгтэй бол давуу тал болно/
- Мэргэжлийн чиглэлээр болон их, дээд сургуульд ажиллаж байсан туршлагатай
- Эрдэм шинжилгээ, судалгааны жил хийдэг, тодорхой хэмжээний туршлагатай байх
Маркетинг, худалдааны тэнхим
Ажлын байрны нэр: Маркетинг мэргэжлийн багш /үндсэн 1/
Заах хичээл:
- Маркетингийн үндэс
- Борлуулалтын удирдлага
- Худалдааны менежмент
- Дизайн зохиомжийн үндэс
- Креатив реклам
- Мультимедиа реклам
- Реклам, сурталчилгааны дизайн
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эдийн засаг, бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр магистр болон түүнээс дээш эрэгтэй байх /Докторын зэрэгтэй бол давуу тал болно/
- Багшлах ажлын зохих дадлага, туршлагатай
- Маркетинг, борлуулалтын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг, орчин үеийн судалгааны арга техник, ур чадварыг эзэмшсэн.
- Гадаад хэл /англи/ дээр ном, материал ашиглаж, ЭШ, судалгааны ажил хийх, англи хэл дээр хичээл зааж, олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахуйц чадвартай.
Ажлын байрны нэр: Гааль, Олон улсын худалдааны мэргэжлийн багш /Үндсэн 1/
Заах хичээл:
- Гаалийн удирдлага
- Гаалийн хяналт шалгалт, эрсдэлийн удирдлага
- Гаалийн бүрдүүлэлт, бүрдүүлэлтийн дараах шалгалт
- Гаалийн эрх зүй
- Олон улсын бизнес
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эдийн засаг, бизнесийн удирдлага, гааль, олон улсын худалдааны чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй /Докторын зэрэгтэй бол давуу тал болно/
- Багшлах ажлын зохих дадлага, туршлагатай
- Гааль, Олон улсын худалдааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг, орчин үеийн судалгааны арга техник, ур чадварыг эзэмшсэн.
- Гадаад хэл /англи/ дээр ном, материал ашиглаж, ЭШ, судалгааны ажил хийх, англи хэл дээр хичээл зааж, олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахуйц чадвартай.
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
Ажлын байрны нэр: Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэлийн багш /үндсэн 2/
Заах хичээл:
- Санхүүгийн тайлангийн аудит
- Бүртгэлийн мэдээллийн систем, програм хангамж
- Санхүүгийн болон татварын бүртгэл
- Бизнесийн болон хөрөнгийн үнэлгээний арга зүй
- Бизнесийн мэдээллийн систем
Ажлын байранд тавигдах шаардлага:
Ерөнхий:
- Бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй /докторын зэрэг хамгаалсан (Ph.D) бол давуу тал болно./
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх орчин үеийн судалгааны арга техник, ур чадвар эзэмшсэн
- Англи хэл дээр хичээл заах чадвартай
- Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно.
- Олон улсын байгууллагад мэргэжлээрээ ажилласан бол давуу тал болно.
Менежментийн тэнхим
Ажлын байрны нэр: Хүний нөөцийн мэргэжлийн багш /Үндсэн 1/
Заах хичээл:
- Хүний нөөцийн менежмент
- Менежментийн үндэс
- Байгууллагын онол
- Гүйцэтгэлийн болон шагнал урамшууллын менежмент
- Өөрчлөлтийн удирдлага
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эдийн засаг болон бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй /Докторын зэрэг хамгаалсан /PhD/ бол давуу тал болно./
- Магистр, докторын аль нэг зэргээ гадаадын их, дээд сургуульд хамгаалсан
Менежментийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх орчин үеийн судалгааны арга техник, ур чадвар эзэмшсэн байх - Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг англи хэл дээр хийх чадвартай
- Бизнесийн байгууллага, их дээд сургуульд ажилласан туршлагатай байх
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ
Хувийн эрхзүйн тэнхим
Ажлын байрны нэр: Иргэний эрхзүй, оюуны өмчийн эрхзүйн багш- /үндсэн 1/
Заах хичээл:
- Оюуны өмчийн эрх зүй
- Иргэнйи эрх зүйн ерөнхий анг, тусгай анги
- Иргэний эрх зүйн хэрэглээ
- Ромын эрх зүй
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хууль зүйн ухааны магистр ба түүнээс дээш зэрэгтэй
- Магистрын зэргийг магистрын дипломын ажил бичиж хамгаалсан байх
- Тухайн чиглэлээр цаашид судалгааны ажил хийх сонирхолтой
- Багшийн болон хуульчийн ёс зүйтэй
Ажлын байрны нэр: Арилжааны эрх зүй, Компаний эрх зүй, Үнэт цаасны эрх зүй, Иргэний эрх зүйн багш- /Түр 1/
Заах хичээл:
- Арилцааны эрх зүй
- Арилжааны хэлцлийн эрх зүй
- Арилжааны эрх зүйн хэрэглээ
- Компанийн эрх зүй
- Үнэт цаасны эрх зүй
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хууль зүйн ухааны магистр ба түүнээс дээш зэрэгтэй
- Магистрын зэргийг магистрын дипломын ажил бичиж хамгаалсан байх
- Тухайн чиглэлээр цаашид судалгааны ажил хийх сонирхолтой
- Багшийн болон хуульчийн ёс зүйтэй
Ажлын байрны нэр: Арилжааны эрх зүй, Бизнесийн эрх зүй (мэргэжлийн бус ангид) /Үндсэн 1/
Заах хичээл:
- Арилжааны эрх зүй (семинар)
- Арилжааны хэлцлийн эрх зүй (семинар)
- Арилжааны эрх зүйн хэрэглээ
- Бизнесийн эрх зүй
- Иргэний эрх зүй /ерөнхий болон тусгай анги/
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Хууль зүйн ухааны магистр ба түүнээс дээш зэрэгтэй
- Магистрын зэргийг магистрын дипломын ажил бичиж хамгаалсан байх
- Тухайн чиглэлээр цаашид судалгааны ажил хийх сонирхолтой
- Багшийн болон хуульчийн ёс зүйтэй
Ажлын байрны нэр: Иргэний процессийн эрх зүй, Гэр бүлийн эрх зүй, Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүй, Иргэний процессийн эрх зүй дэх нотолгооны онол, арга зүйн багш /үндсэн 1/
Заах хичээл:
- Арилжааны эрх зүй (семинар)
- Арилжааны хэлцлийн эрх зүй (семинар)
- Арилжааны эрх зүйн хэрэглээ
- Бизнесийн эрх зүй (лекц, семинар)
- Иргэний эрх зүйн ерөнхий анги (лекц, семинар)
- Иргэний эрх зүйн тусгай анги (семинар)
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Хууль зүйн ухааны магистр ба түүнээс дээш зэрэгтэй
- Магистрын зэргийг магистрын дипломын ажил бичиж хамгаалсан байх
- Тухайн чиглэлээр цаашид судалгааны ажил хийх сонирхолтой
- Багшийн болон хуульчийн ёс зүйтэй
Нийтийн эрх зүйн тэнхим
Ажлын байрны нэр: Эрүүгийн процессын эрх зүйн багш /үндсэн 1/
Заах хичээл:
- Монгол Улсын эрүүгийн процессын эрх зүй
- Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ I
- Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ II
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Хууль зүйн ухааны магистр ба түүнээс дээш зэрэгтэй
- Магистрын зэргийг магистрын дипломын ажил бичиж хамгаалсан байх
- Тухайн чиглэлээр цаашид судалгааны ажил хийх сонирхолтой
- Багшийн болон хуульчийн ёс зүйтэй
Багшийн ажлын байранд тавигдах нийтлэг болон ёс зүйн шаардлага:
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Багшийн ёс зүйг эрхэмлэдэг байх
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Харилцааны чадвар, соёл эзэмшсэн байх;
- Багаар ажиллах болон зохион байгуулах ажлын чадвартай байх
- Гадаад хэлний /англи/ дундаас дээш түвшний мэдлэгтэй
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт /Өмнө ажиллаж байсан байгууллагаас авах/
- Халдварт өвчингүй болох тухай эмчийн магадлагаа /Шинжилгээ хийлгэж, магадлагаа авсан байх/
- Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа /СЭМҮТ-өөс авсан байх/
Бүртгэл: 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 75754400-1136