Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаан  /05.06/  өглөө 08.00 цаг эхэлжээ. Энэ удаагийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүний нэг нь сургалтын төвүүдийг нээх тухай асуудал байсан юм. Уг асуудлыг Засгийн газар хэлэлцээд сургалтын төвүүдийг нээх тогтоол баталлаа.  Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээх ажээ. Сургалтад 16-аас дээш насны иргэдийг хамруулахыг зөвшөөрөх юм байна.

Мөн төгсөх ангийн буюу арванхоёрдугаар ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдЁ. Баатарбилэгт даалгажээ. Ингэхдээ нэг ангид 10-аас илүүгүй хүүхэд суулгаж давтлага хийх юм байна.

Эх сурвалж:www.polit.mn