Засгийн газрын хуралдаанаар Коронавируст халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед, боловсролын бүхий л байгууллагууд сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж, хүүхдүүдээ сургах боломжоор хангаж байгаа билээ. Иймд төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий болровсролын суругуульд хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулсныг Засгийн газрын гишүүд дэмжин шийдвэрлэлээ.
Тогтоол ёсоор салбарын 2020 оны батлагдсан төсөвт төрйин бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46,783 хүүхдэд ногдох 18,8 тэрбум төгрөг, 529 цэцэрлэгийн 36,905 хүүхдэд ногдох 31,4 тэрбум төгрөг, нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.