ХААИС-ИЙГ СОНГОХ ШАЛТГААН

 

 

 

ХААИС-д онлайнаар хэрхэн бүртгүүлэх вэ?

 

ХААИС нь бакалаврын сургалтын 39 хөтөлбөр, 56 мэргэжлээр оюутан элсүүлж байна. Багшлах боловсон хүчний 50 гаруй хувь нь докторын зэрэгтэй, 25 хувь нь профессор цолтой. Тус сургуулийн элсэлтийн бүртгэл 2020 оны 03-р сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал явагдаж байна. Бүртгэл, мэргэжил сонголтын мэдээллийг  WWW.ELSELT.MULS.EDU.MN хаягаар орж авах боломжтой.

 

 

 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1. Хөдөө аж ахуйн их сургууль (цаашид ХААИС гэнэ)-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд Монгол Улсын “Дээд боловсролын тухай хууль”, Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”, бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтална.
1.2. ХААИС-ийн удирдах зөвлөлөөс тогтоосон хяналтын тоонд багтаан бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.3. Гадаадын иргэнийг элсүүлэхдээ “ХААИС-д гадаадын иргэнийг суралцуулах журам”-аар зохицуулна.

 

Хоёр. Бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх 

 

2.1 Бакалаврын сургалтын хөтөлбөрт БСШУСЯ-наас тогтоосон элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын босго оноог харгалзан оюутан элсүүлнэ. 
2.2 Бакалаврын сургалтанд өдөр, орой, эчнээ болон хавсарга хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ.
2.3 Элсэгч нь хавсралт 1-д заасан хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр ЭЕШ өгсөн байна.
2.4 “Ландшафтын архитектур” бакалаврын хөтөлбөрт элсэгчдээс ур чадварын шалгалтыг хар зургаар авна.
2.5 Орой, эчнээ, хавсарга  хөтөлбөрөөр элсэгч нь хавсралт 2-д заасан хөтөлбөр, мэргэжлийн чиглэлээр элсэн суралцана.
2.6 Орой, эчнээ 4.5 жилийн хөтөлбөрөөр элсэгч нь энэхүү журмын 2.3 дугаар заалт, эчнээ 2.5 болон хавсрага хөтөлбөрөөр элсэгчийг өмнөх бакалаврын зэргийн дипломыг үндэслэн элсүүлнэ.

 

Гурав. Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголт

 

3.1 Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод 2020 оны 05-р сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулна.
3.2 Цахим бүртгэл, мэргэжил сонголтыг www.elselt.muls.edu.mn хаягаар зохион байгуулна.
3.3 Орон нутагт элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Монголын их, дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисс, ХААИС-ийн элсэлтийн комиссын гишүүд зохион байгуулна.
3.4 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: 

  • ХААИС-д элсэгчийн бүртгэлийн хуудас
  • Монгол хэлний шалгалтын батламж
  • ЭЕШ-ын батламж
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом
  • Суралцагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Журмын 4.1-4.5 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийг баталгаажуулсан хуулбар
  • Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг (нэг хураамжаар бүх хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой).

3.5 Элсэгч нь онлайнаар бүртгүүлээд сонгосон мэргэжлийн хөтөлбөрт тэнцсэн хариу авсан тохиолдолд 7 хоногийн дотор сургалтын төлбөрийн 10 хувийг ХААИС-ийн ХААН банкны 5070104239 тоот дансанд төлж суралцах эрхээ баталгаажуулна.
3.6 Баталгаажуулалт хийсэн элсэгч нь тодорхой шалтгаанаар баталгаажуулалтаа цуцлах тохиолдолд энэхүү журмын 5.3 дугаар заалтын дагуу сургалтын төлбөрийг 09 дүгээр сарын 01-нээс хойш буцаан олгоно.

 

Дөрөв. Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөл

 

4.1 Олон улс, улсын чанартай олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн  хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарсан ерөнхий боловсролын дунд сургууль (ЕБДС) төгсөгчийг сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
4.2 Урлаг, спортын гоц авьяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарсан ЕБДС төгсөгчийг ерөнхий шалгалтын чиглэл, ЭЕШ-ын босго оноог харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлнэ.
4.3 Хөгжлийн бэрхшээлтэй элсэгчийг уг журмын 2.3 дахь заалтыг хангасан тохиолдолд сонирхсон мэргэжлээр шууд элсүүлж, оюутны дотуур байрны төлбөрийг бүрэн хөнгөлнө.
4.4 “Малын их эмч”, “Агроном”, “Зоо инженер технологи”,” Хөдөө аж ахуйн инженер” зэрэг мэргэжлийн хөтөлбөрүүдэд хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний эрэлт, хэрэгцээг үндэслэн тусгай шалгуураар оюутан элсүүлж болно. Тусгай шалгуурт элсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг захиргааны нэгжийн тодорхойлолт, ХААИС-иас зохион байгуулсан шалгалт зэрэг багтана.
4.5 Элсэгчид нь энэхүү журмын 2.3-д заасан хичээлүүдийн аль нэгээр ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш авсан тохиолдолд эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.

 

Тав. Элсэх эрхийн бичиг авсан суралцагчдыг бүртгэх

 

5.1 Элсэгчдийн бүртгэл (өдөр, орой, хавсарга) нь дараах байдлаар зохион байгуулагдана. Үүнд:

  • Шинээр элсэгч нь 2020 оны 08 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд бүртгүүлнэ.
  • Оюутны дотуур байранд орох элсэгч нь хүсэлтээ 2020 оны 08 дугаар сарын 17-нөөс 21-ний өдрүүдэд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд бичгээр өгөх эсвэл цахимаар (bair.muls.edu.mn) өгнө.

5.2 Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно.
5.3 Суралцах эрхийн бичиг авсан элсэгч хуваариа буцаах бол 50000 төгрөгийг бүрэлдэхүүн сургуулийн дансанд төлж холбогдох бичиг баримтаа буцаан авна.

 

ХААИС-д онлайнаар хэрхэн бүртгүүлэх вэ?

 

Бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэх заавар

Хөдөө аж ахуйн их сургуулийн элсэлтийн бүртгэл 2020 оны 05-р сарын 02-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ний өдрийг дуустал явуулна. Бүртгэл, мэргэжил сонголтыг www.elselt.muls.edu.mn хаягаар болон ХААИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана. 

 

1 - р Алхам

ХААИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд нэвтрэхдээ Үндсэн нүүр цэс дэх Шинэ элсэгч бүртгүүлэх хэсэгт Боловсролын үнэлгээний Төв /БҮТ/-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үг ашиглан бүртгүүлэх товч дээр дарна.

 

2 - р Алхам

Бүртгэлийг Элсэлтийн системд амжилттай нэвтэрсэн тохиолдолд элсэгчийн хувийн мэдээлэл, бүртгүүлэгчийн ЭЕШ өгсөн хичээлээс хамааран сонгох боломжтой мэргэжлийн чиглэлүүд идэвхитэй харагдана. Бүртгүүлэгч шалгалт өгсөн хичээл бүрээрээ мэргэжил сонгох боломжтой. Сонирхож буй мэргэжлээ сонгон үргэлжлүүлэх товчийг дарна.

 

 

 

3 - р Алхам

Бүртгэлийг Бүртгүүлэгчийн хувийн мэдээлэл, аль бүрэлдэхүүний сургуульд ямар хөтөлбөр сонгосон, бүртгүүлэгчийн ЭЕШ-ийн онооны мэдээлэл харагдана. Бүртгэлийн хураамж төлөх товч дээр дарж бүртгэлийн хураамж төлнө. Бүртгүүлэгч хэдэн мэргэжлийн хөтөлбөр сонгосноос үл хамааран бүртгэлийн хураамж 20.000 төгрөг байна.

 

 

 

4 - р Алхам

Төлбөр хийх хэсэг дэх Карт эзэмшигчийн нэрийг латин үсгийн тэмдэгт ашиглан бичнэ. Картын дугаар хэсэгт гүйлгээ хийх картын 16 орон бүхий картын дугаар, CVV код хэсэгт картын ард байрлах 3 орон бүхий тоог бичнэ. Хүчинтэй хугацаа хэсэгт гүйлгээ хийх картын хүчинтэй хугацааг , И-пин код хэсэгт гүйлгээг баталгаажуулах дөрвөн орон бүхий кодыг тус тус оруулан Гүйлгээ хийх товчийг дарна.

 

 

 

5 - р Алхам

Ландшафтны архитектурын хөтөлбөрөөр элсэх хүмүүсээс ур чадварын шалгалтыг хар зургаар авах бөгөөд 2 шалгалтын нийлбэр онооны дунджаар онооны жагсаалтыг гаргана. Улаанбаатар хотоос элсэгчдийн хувьд хар зургаар авах шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16.00 цагт онлайнаар зохион байгуулна.