"Шинэ Анагаах Ухаан" Их Сургууль нь 2020 оны 06-р сарын 12-оос эхлэн Онлайнаар бүртгэж эхэллээ.


2020 оны төгсөгчид 07-р сарын 02-ны өдрөөс эхлэн бүртгүүлэх бөгөөд Цахим бүртгэлд бүртгүүлэхийн тулд сургуулийн веб сайт болох http://ncm.edu.mn/ хаягаар хандан "Элсэлтийн цахим бүртгэлийн систем" цонхоор мөн http://elselt.ncm.edu.mn/ хаягаар хандан Бакалаврын элсэлтийн бүртгэл цэсийг сонгон дарсанаар нэвтрэх юм.

 

Та бүртгүүлэхийн тулд Боловсролын үнэлгээний төвийн сайтруу нэвтэрдэг бүртгэлийн дугаар болон нууц үгээ 2 удаа хийн нэвтрэх юм. Таныг бүртгүүлсэн тохиолдолд бид бүртгэл баталгаажсан хариуг таны бүртгүүлсэн мэйл хаягаар илгээх болно.

 

Манай сургууль нь Анагаах ухааны их эмч, Эм зүй, Сувилахуй, Уламжлалт анагаах ухааны их эмч, Шим тэжээл судлал-Эмчилгээний хоол зүй ангиуддаа элсэлт авч байна.

 

Бүртгүүлэх заавар болон Элсэлтийн журам, Тэтгэлэг, хөнгөлөлт зэрэг бүхий л шаардлагатай мэдээллийг цахим бүртгэлийн системээс авах боломжтой. Та бүхэнд амжилт хүсье.