- ДАЯАРШЛЫН ЭРИН ЗУУНД ТОХИРСОН ХӨГЖИЛ, ҮНДЭСНИЙ ОНЦЛОГТОЙ БОЛОВСРОЛ
Монгол Улсын эрдэм оюуны их уурхай болсон Монгол Улсын Боловсролын Их Сургууль 1951 онд Багшийн Институт нэртэйгээр эрдмийн үүдээ нээж өрхөө татсанаас хойш 70 шахам жил ололт, амжилт, хөгжил дэвшлийн зам туулж байгаа баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм.
Байгуулагдсанаасаа хойш бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, соёл урлагийн ажилтан, сэтгүүлч, биеийн тамир, спортын дасгалжуулагч зэрэг мэргэжлээр олон мянган боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд өнөөдөр нийгмийн хөгжлийн чиг хандлага, захиалга хэрэгцээ, хувь хүний авьяас сонирхол, олон улсын жишигт нийцсэн чадварлаг багш, мэргэжилтэн бэлтгэх цогц бодлого боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна. Даяаршлын эрин зууны хөгжлийн чиг хандлагад нийцсэн сонголт үндэсний онцлогтой боловсрол, ялангуяа багш боловсролын онол арга зүйд суурилсан чанартай сургалт, судалгаа явуулах нь сургуулийн нэн чухал зорилт юм.
2. ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН СУРГАЛТЫН ЦАХИМ ОРЧИН БҮХИЙ 10 ШАХАМ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Сүүлийн жилүүдэд МУБИС-ийн хамт олон эдийн засаг, нийгмийн эрчимтэй хөгжлийн шинэ орчинд сургуулийнхаа хөгжлийн хэтийн болон ойрын бодлого зорилтыг тодорхойлж, багш боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар олон зүйлийг санаачлан хийж, тодорхой ахиц дэвшилд хүрээд байна. Тухайлбал, сургалт, судалгааны материаллаг орчин, бүтээлч үйлийн орчин, менежментийн тогтолцоо, хүний хүчин зүйл, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр, аргазүй, хэрэглэгдэхүүн зэргийг шинэчлэн сайжруулж, чанартай мэргэжилтэн бэлтгэх үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын жишиг, хөгжлийн хандлагад нийцүүлэн сургалтын цахим орчин бүрдүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, удирдлага мэдээллийн 10 шахам системийг нэвтрүүлэн ажиллаж байна.
3. БОЛОВСРОЛЫН ЧАНАР БУЮУ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ
2020 онд төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын бакалаврын -22, магистрын хоёр нийт 24 хөтөлбөр шинээр магадлан итгэмжлэгдсэний дотор МУБИС-ийн бакалаврын 14 хөтөлбөр чанарын гэрчилгээг гардан авав.
4. ХОТХОН ХЭЛБЭРЭЭР ХӨГЖИЖ БУЙ ЖИШИГ СУРГАЛТЫН ОРЧИН
МУБИС-ийн найман бүрэлдэхүүн сургууль нь 12 хичээлийн байр, оюутны таван байр, багш ажилчдын байр, гадаад оюутны байр, сургалтын бусад байранд 437 анги танхимын 9534 суудалд нэг удаагийн ээлжээр сургалт явуулах хүчин чадалтай байна. Танхимууд байгалийн ба цахилгааны гэрэлтүүлэг хосолсон байдлаар барилгын зураг төсөв хийгдсэн учир гэрэлтүүлгийн талаар стандарт хангасан. Хичээлийн бүх байруудад хяналтын камер тавигдаж, жижүүр хянаж байдаг. Оюутанд үйлчлэх төвүүд сургуулиудад байгуулагдаж хичээлийн бус цагаараа суух орчин хангалттай. Тухайлбал, МБУС оюутны бие даалтын өрөөнүүд тохижуулалт хийж, давхарын коридоруудад оюутан суух зориулалтаар разетик, гэрэл суурилуулж ширээнүүд байрлуулав.
5. “МУБИС ОЮУТАН БАГЦ” БҮГДЭД НЭЭЛТТЭЙ
МУБИС-ийн Мэдээллийн технологийн албаны зохион байгуулж буй үйл ажиллагааны хүрээнд “G-Mobile” ХХК-тай хамтран “МУБИС ОЮУТАН БАГЦ”-ыг МУБИС-ийн бүх оюутанд үнэ төлбөргүйгээр нэвтрүүлж байна. Оюутанд олгогдсон дугаар “Оюутны веб”-ийн Ерөнхий мэдээллийн хэсэгт харагдах бөгөөд өөрт оногдсон дугаарыг авахдаа G-Mobile-ийн аль нэг салбараас өөрийн иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, жолооны үнэмлэх, лавлагаа, гадаад паспорт эдгээрээс аль нэг бичиг баримттайгаа очиж авах боломжтой.
6. “РАДИО КОНКУРС”-Д ХҮЧЭЭ СОРИХ БОЛОМЖ
Үндэсний хэмжээнд багшлах боловсон хүчинг бэлтгэж ирсэн ууган их сургууль МУБИС, Монголын үндэсний олон нийтийн радио хамтран багш болох хүсэлтэй, багш болохоор их, дээд сургуульд суралцах элсэлтийн шалгалт өгөхөөр төгсөх гэж буй ахлах ангийн сурагчдын дунд “РАДИО КОНКУРС” уралдаант нэвтрүүлгийг зохион байгуулдаг. Өнгөрсөн удаагийн РАДИО КОНКУРС”-д 18 аймгийн төгсөх ангийн 120 гаруй сурагч оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байв. Тэргүүн байр эзэлсэн нэг сурагч МУБИС-д хүссэн ангиа сонгон суралцах эрхтэйгээс гадна, жилийн сургалтын төлбөрөөс бүрэн хөнгөлөгдөх юм. Цаашид 3-аас дээш оноотой суралцвал захирлын нэрэмжит есөн төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Харин уралдаанд шалгарсан дэд байрын сурагч МУБИС-д хүссэн ангиа сонгон суралцахаас гадна нэг жилийн сургалтын төлбөрөөс 50 хувь чөлөөлөгдөх юм.
7. ТАНД БОЛОМЖ НЭЭХ ДОТООД, ГАДААДЫН ТЭТГЭЛГҮҮД
Оюутнууд хичээж манлайлагч байж чадах юм бол олон боломж, үүд хаалга таны өмнө нээлттэй байна. Мэдээж боловсролын зээлийн сангийн бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Мөн ЭЕШ-ын 550-иас дээш оноотой элсэгчдэд эхний жилд сургалтын төлбөрийн 50 хувь, 550-иас дээш оноотой эрэгтэй элсэгчдэд эхний жилд сургалтын төлбөрийн 70 хувь, МУБИС-ийн кредитийн тэтгэлэг 1-4 кредитийн хөнгөлөлт, Амжилттай суралцаж буй оюутнуудыг захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгтэй. Түүнчлэн гадаад, дотоод, олон улсын байгууллага, хувь хүн, шилдэг оюутан зэрэг маш олон тэтгэлэгт хамрагдах боломж нээлттэй.
8. АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ОЮУТАН
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь оюутан залуучуудыг цагийн болон түр ажлын байранд бүртгэх, зуучлах, мэдээлийн сан үүсгэдэг. Оюутан залуучуудыг цагийн болон түр ажлын байранд тогтмол зуучлахаас гадна суралцаж буй мэргэжлийн чиглэлээр дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажилладаг. Мөн оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг яармагийг хамтран зохион байгуулна.
9. ОЮУТНУУДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ, ХӨГЖҮҮЛДЭГ
МУБИС-ийн Оюутны холбоо төр захиргааны байгууллагаас хараат бус, ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг. Анх 1998 онд Монголын Оюутны холбооны дэргэдэх Оюутны оролцооны бие даасан байгууллага болсон. Өөрийн тамга тэмдэг, бэлгэдэл, туг, сүлд дуу, үнэмлэх, уриа, дуулал, өөрийн хэвлэмэл хуудастай бөгөөд удирдах зөвлөлийн хурлаар баталгаажсан журмын дагуу оюутныг шагнах дээд шагналтай. Сургуулийнхаа нийт оюутан залуусын эрх ашгийг тууштай хамгаалж, тэдний хөгжил дэвшилд чиглэсэн хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулахаас гадна сургуулийн захиргаа оюутан залуусын дунд гүүр болсоор өнөөг хүртэл ажиллаж байгаа оюутны өөрийн удирдлагын байгууллага юм.
10. ОЛОН УЛСЫН 16 БАЙГУУЛЛАГА, ГАДААДЫН 92 ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАХ БОЛОМЖ
МУБИС нь боловсрол судлалын чиглэлээр Ази тивд өрсөлдөхүйц их сургууль болох хэтийн зорилгын хүрээнд гадаадын их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж ирлээ. Өнөөдрийн байдлаар 12 орны 86 их сургуультай идэвхитэй хамтын ажиллагаатай ажиллаж байна. МУБИС-ийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд уламжлалт хамтын ажиллагаагаа бататган өргөжүүлсээр байгаа ба одоогийн байдлаар олон улсын 16 байгууллага, Америк, Европ, Азийн хөгжилтэй орнуудын 92 их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, уг хамтын ажиллагааны хүрээнд олон улсын төсөл хэрэгжүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, оюутан солилцох, сургалтын орчныг орчин үеийн түвшинд бүрдүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэхэд хувь нэмэрээ оруулж байгаа билээ.