Даланзадгад хотын Баруун сайхан 1 дүгээр багт 1200 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын шав тавих ёслол боллоо.
Спорт заал, урлаг заал, номын сан, цайны газар зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт сүндэрлэх ба Өмнөговь аймаг, Оюутолгой компаний хамтарсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" 10 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Харин Хүннүгийн говь компани гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд 2021 оны 08 дугаар сард ашиглалтад оруулах аж.
Засаг даргын захирамжаар тус аймаг энэ оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарлажээ.