Есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан өөрсдийнхөө төлөвлөгөөг өөрчилж, Монгол руу буцахгүйгээр байгаа газраа хичээл сургуулиа үргэлжлүүлэхээр болсон оюутнууд secretary@embassyofmongolia.co.uk имэйл хаягаар яаралтай мэдэгдэнэ үү.

 

ЭСЯ энэ оны 8 дугаар сарын 21-ний өдөр болон 26-ны өдөр Франкфурт-Улаанбаатарын чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгүүдэд хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж УОК-ын Шуурхай штабт өнөөдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна. 

Британи, Ирланд, Исландад түр хугацаагаар зорчиж байгаад саатсан, нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг тус ЭСЯ энэ оны 3 дугаар сараас хойш үргэлжлүүлэн хийсээр байна.

Энэ хугацаанд нийт 515 иргэн эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлснээс УОК-ын Шуурхай штабын шийдвэрийн дагуу өмнөх 5 удаагийн тусгай үүргийн нислэгт нийт 199 иргэн хамрагдаж, өнөөдрийн байдлаар 316 иргэн үлдээд байгаа юм.