ХААИС нь БНХАУ-ын ХЭНАН-ы ХААИС-тай хамтран БИОТЕХНОЛОГИ, ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ, ХАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АВТОМАТЖУУЛАЛТ, РОБОТ гэсэн гурван хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангажээ. Тус сургуультай хамтарсан 6 хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд энэ жил дээрх 3 хөтөлбөрийг хэрэгжүүлж, ирэх жилээс “Амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн хяналт үнэлгээ”, “Ойн аж ахуй”, “Ландшафтынархитектур” мэргэжлээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Англи хэлээр явагдах тус хөтөлбөрт хамрагдсанаар хоёр их сургуулийн дипломтой төгсөхөөс гадна шинжлэх ухаан, технологи өндөр хөгжсөн тус орны мэдлэг, туршлагаас  суралцаж өргөн мэдлэг, ур чадвар олж авах боломж нээгдэх юм. Ингээд тус хөтөлбөрийн талаар ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал С.Чанцалдуламаас тодрууллаа.

-БНХАУ-тай англи хэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх болсон талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Хүн төрөлхтөн оршин байхын анхан шатны хэрэгцээ бол хүнсний асуудал. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэн хөгжингүй орнууд хүнсний асуудалдаа ихээхэн анхаарал хандуулах болсон. Үүний хэрээр ХАА-н шинжлэх ухаан, хүнс үйлдвэрлэл, боловсруулалт өндөр хэмжээнд хөгжиж, үүнийг дагаад тухайн мэргэжлийн үнэ цэнэ ч өсөж байна. Мөн хүнсний асуудал нь улс орны үндэсний аюулгүй байдал, стратегийн чухал асуудал байдаг учраас  хөгжингүй орнууд тухайн салбарт хөрөнгө, хүчээ төвлөрүүлэх болсон.

Иймээс сүүлийн жилүүдэд манай сургуульд гадаадын зарим орноос суралцахыг хүсэгчид цөөнгүй хандаж байна. Мөн олон жил гадаадад ажиллаж, амьдарч буй монгол хүмүүс ч цахимаар суралцах хүсэлтээ ирүүлсээр байгаа. Энэхүү хэрэгцээнд тулгуурлан англи хэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэлээ.Байгаль хамгаалах технологи, ХАА-н биотехнологи, Ландшафт архитектур, Хүнсний инженерчлэл, ХАА-н үйлдвэрлэлийн автоматжуулалт, роботжуулах, Амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн хяналт үнэлгээгэсэн зургаан хөтөлбөрөөр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр БНХАУ-ын ХЭНАН-ны ХААИС-тай гэрээ байгуулсан.

Энэ жилийн хувьд 3 хөтөлбөрийг нь хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Тус хөтөлбөрөөр элсэгчид англи хэлээр бүх хичээлийг судална. Мөн гурван жилийг нь ХААИС-даа суралцаад үлдсэн нэг жилийг нь ХЭНАН-ны ХААИС-д суралцан хоёр их сургуулийн дипломтой төгсөнө. Хамтарсан хөтөлбөрийн тухайд 3+1, эсвэл 2+2 гэсэн байдлаар хамтын гэрээний дагуу зохицуулах боломжтой. Мөн Хэнанын ХААИС-ийн оюутнууд дээрхтэй ижил нөхцөлөөр манай сургуульд суралцан хоёр их сургуулийн дипломтой төгсөх юм. 

-Хамтарсан хөтөлбөрөөр суралцахын давуу тал юу вэ?

- Хамтарсан хөтөлбөрөөр суралцах нь олон давуу талтай.  Нэгдүгээрт, Харьцангуй бага зардлаар техник, технологи өндөр хөгжсөн оронд суралцаж, дээд боловсрол эзэмшинэ. Хоёрдугаарт, Тухайн оронд нь очиж суралцсанаар хоёроос дээш гадаад хэлний мэдлэгтэй болно. Гуравдугаарт, Хоёр улсын дипломтой төгссөнөөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг мэргэжилтэн болох зэрэг давуу талтай. Хэл, соёл, шинэ техник, технологи эзэмшсэнээр цаашид өсч дэвших боломжтой ажлын байрны шаардлагыг хангах хэмжээний мэргэжилтэн болно гэсэн үг.

-Хөтөлбөртөө ямар шаардлага хангасан оюутнуудыг элсүүлэх вэ. Элсэлтийн бүртгэл эхэлсэн үү?

- Элсэлтийн бүртгэл эхэлсэн. Хамтарсан хөтөлбөр тус бүрт 20 элсэгчийг сонгон шалгаруулж авна. Хамтарсан хөтөлбөрөөр суралцах элсэгч нь дараах шалгуурыг хангасан байна. 

  • Тухайнхөтөлбөрийнсуурьхичээлийнэлсэлтийнерөнхийшалгалтыноноонь 500-аасдээшбайх;
  • Англи хэлний дунд түүнээс дээш байх ба IELTS, TOEFL -ийн оноотой бол давуу тал болох;
  • Мэргэжлийн хөтөлбөрийн суурь хичээлээр үндэсний болон олон улсын олимпиад, уралдаанд эхний 3 байр эзэлсэн бол давуу тал болох;
  • Суралцах зорилгын талаар 250 хүртэлх үгтэй англи хэл дээр эссэ бичсэн байх.

 

Хөтөлбөрийн нэр

ЭЕШ-ын хичээл, оноо

Элсүүлэх оюутны тоо

1.

ХАА-н Биотехнологи

Хими -500

Биологи-500

20

2.

Хүнсний инженерчлэл

Математик-500

Физик-500

 

20

3.

ХАА-н үйлдвэрлэлийн автоматжуулалт, роботжуулалт

20

 

Бүртгэлийг  ХААИС-ийн захиргааны байрны 3 давхарт 300 тоот өрөөнд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр 06-ныг хүртэл хийнэ.

Шалгаруулалт: 2020 оны 09 дүгээр сарын 10

Холбогдох утасны дугаар: 99033998; 99738441; 99238717

 

Email хаяг:SBZA@muls.edu.mn