МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл орон даяар 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 7 дугаар сарын 5-ны өдрийн 12.00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Бүртгүүлэгч нь 2021 онд ЭЕШ өгөхөөр Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-д бүртгүүлсэн болон БҮТ-ийн хүчинтэй батламжтай иргэн байна.
Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгч нь МУИС-ийн Шинжлэх ухааны сурryуль (ШУС), Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (ХШУИС), Бизнесийн сургууль (БС), Хууль зүйн сургууль (ХЗС), Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (ОУХНУС), Эрдэнэт сургууль (ЭС), Завхан сургууль (ЗС)-ийн сургууль, багцаас сонгож бүртгүүлнэ.
Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан салбарын Багц 2, Багц 3, Хүмүүнлэгийн ухааны салбарын Багц 2, Эрдэнэт сургуулийн Багц 2-ын хувьд хөтөлбөр сонгон бүртгүүлнэ.
МУИС-ийн Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2021 онд оюутан элсүүлэх журамтай https://elselt.num.edu.mn/ цахим хуудаснаас орж танилцана уу.
МУИС-Д ДАРААХ БҮРТГҮҮЛЭГЧИЙГ ШИЛДЭГ ЭЛСЭГЧ ГЭЖ ҮЗЭН ШУУД ЭЛСҮҮЛНЭ. ҮҮНД:
- БСШУСЯ-аас тогтоосон Олон улсын болон улсын олимпиадад оролцож 1-3-р байрт шалгарсан бүртгүүлэгчийг олимпиадад оролцсон чиглэлэээр нь бүрэлдэхүүн сургуульд элсүүлэх;
- IELTS 5, TOEFL iBT 35, TOEFL PBT 500, TOEIC 685-аас дээш оноотой бүртгүүлэгчийг ШУС-ын ХУС-т элсүүлэх;
- Кембрижийн олон улсын AS (A) түвшний шалгалтын b (B) -ээс дээш оноотой бүртгүүлэгчийг шалгалт өгсөн чиглэлээр нь бүрэлдэхүүн сургуульд онооны дарааллаар жагсаан, эхний 3 байрт эзэлснийг элсүүлэх;
- Спортын өндөр ур чадвартай бүртгүүлэгчийг ШУС-д элсүүлэх;
ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ
БШУЯ-наас тогтоосон Олон улсын олимпиад болон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байрт шалгарсан элсэгчид сургалтын төлбөрийн 50-100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:
- Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн элсэгчид 100 хувь;
- Улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид 100 хувь;
- Улсын олимпиадад оролцож 2-р байрт шалгарсан элсэгчид 75 хувь;
- Улсын олимпиадад оролцож 3-р байрт шалгарсан элсэгчид 50 хувь;
ЭЕШ-ын өндөр үнэлгээтэй элсэгчдэд сургалтын төлбөрийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:
- Суурь шалгалтад 700 буюу түүнээс дээш оноо авч ШУС-ийн БУС-ийн Багц 2-д элссэн элсэгчдэд сургалтын төлбөрийн 100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Цаашид суралцагч сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн 100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
- ШУС-ийн БУС-ын багц 3, ХУС-ын багц 2, ЭС-ийн багц 2 дахь багш мэргэжлийн хөтөлбөрт элссэн элсэгч нь ЭЕШ-д 650-750 оноо авсан бол 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол 100 хувь сургалтын төлбөрийг төрөөс эхний улиралд чөлөөлнө. Цаашид суралцагч сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг үргэлжлүүлэн 100 хувь олгоно.
- Суурь шалгалтад 780 буюу түүнээс дээш оноо авч ХЗС, БС, ОУХНУС-д элссэн элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.
- Суурь шалгалтад 750 буюу түүнээс дээш оноо авч ШУС, ХШУИС, Завхан сургууль, Эрдэнэт сургуульд элссэн элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.
- Суурь шалгалтад 650 буюу түүнээс дээш оноо авч ШУС-ийн БУС-ийн Багц 2-т элссэн элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Цаашид суралцагч сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
- МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн төгсөгч нь суурь шалгалтад 650 болон түүнээс дээш оноо авч ШУС-ийн БУС, ХШУИС-д элссэн бол сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.
- ХШУИС-ийн 2+2 хөтөлбөрт элссэн элсэгчийг дэмжих бодлогоор сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Дараагийн улирлаас сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш тохиолдолд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.