“Ковид-19” халдварт цар тахлын үед чатбокс үйлчилгээг ашиглаж ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх “Чатбокс” үйлчилгээ 2021 оны 5 дугаар сарын 24-нд эхэлсэн билээ.

 

 

2021 оны 6-р сарын 1-ний байдлаар "Чатбокс" сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд нийт давхардсан тоогоор 248 хүн холбогдсоны 239 нь хүүхдүүд байна. Үүнээс сэтгэл зүйн зөвлөгөө авсан 173 үйлчлүүлэгчийн 67% нь шалгалтын айдас, түгшүүрийн улмаас зөвлөгөө авчээ. Мөн эцэг эх гэр бүлийн асуудалтай дуудлагууд түлхүү байгааг сэтгэл зүйчид хэлж байна.  Хүүхдүүд ярилцах , зарим нь бэлэн хариулт зөвлөгөө хүсэж байгаа тохиолдол түгээмэл ажиглагджээ.

 

Чатбокс зөвлөгөөнд хамрагдагсад

Мэдээллийн ангилал

Хэлбэр

Тоо

Нийт

  1.  

Мэдээлэл хүссэн зөвлөгөө

Чатбокс үйлчилгээний талаарх мэдээлэл

11

14

  1.  

Холбогдох байгууллагын хаяг, мэдээлэл

2

  1.  

Сэтгэл зүйчийн цагийн хуваарь

1

  1.  

Сэтгэл зүйн зөвлөгөө

Үе тэнгийнхий харилцаа

5

173

  1.  

Гэр бүлийн харилцаа

10

  1.  

Шалгалтын айдас, түгшүүр

115

  1.  

Үерхэл нөхөрлөл, хайр дурлал

4

  1.  

Мэргэжил сонголт

13

  1.  

Стресс, уур бухимдал

1

  1.  

Айдас, түгшүүр

1

  1.  

Сэтгэл гутрал

2

  1.  

Өөртөө итгэх итгэл

4

  1.  

Шийдвэр гаргалт

2

  1.  

Хувийн зохион байгуулалт

4

  1.  

Сэтгэл зүйн хямрал

12

  1.  

Хоосон

Хоосон

61

61

  1.  

Бүгд

248

Сэтгэл зүйн зөвлөгөөний үргэлжлэх хугацаа дунджаар 10 минутаас 7 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд зөвлөгөөг мэргэжлийн сэтгэл зүйчид үзүүлж байна. Тэд энэхүү үйлчилгээг эхлүүлэхийн өмнө  чадавхжуулах 2 хоногийн сургалтанд бүрэн хамрагдсан байна. Мөн 7 хоног бүрийн Баасан гарагт дотооддоо сэтгэл зүйчдийн супервишн уулзалтыг зохион байгуулж үр дүнгүүдээ хуваалцаж, харилцан санал солилцож байна. 

 

12 дугаар ангийн суралцагчдад шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө “Чатбокс” үйлчилгээ 2021 оны 6 дугаар сарын 24 хүртэл үргэлжилнэ. Даваа-Ням гарагт 10:00-22:00 цагийн хооронд “Боловсролын үнэлгээний төвийн https://www.facebook.com/eec.mn фэйсбүүк хуудаст холбогдон сэтгэл зүйчийн зөвлөгөөг авах боломжтой юм.