Солонгос улсын засгийн газрын эрдэм шинжилгээний бүх салбарыг хамарсан, эрдэм шинжилгээний суурь судалгааг дэмжих, үйл ажиллагааг үр ашигтай хөгжүүлэх  зорилгоор  БНСУ-ын Үндэсний Судалгааны Сан байгуулагдсан. Солонгос Улсын Үндэсний Судалгааны Сан нь жил бүр төслийн зардлаар ойролцоогоор 7 их наяд вон зарцуулдаг бөгөөд судалгааны ажлыг дэмжих засгийн газрын томоохон байгууллага аж.  

 

 

Солонгос улсын Боловсрол, Шинжлэх Ухаан, Технологийн яамны харьяанд байсан Шинжлэх Ухааны Сан, Солонгосын Судалгааны Сан, Олон Улсын Шинжлэх Ухаан Технологийн Хамтын Ажиллагааны Сангуудыг 2009 онд нэгтгэснээр тус санг үндэсний хэмжээний судалгаа, менежментийн байгууллага болгон шинээр байгуулж байж.

БНСУ-ын Үндэсний судалгааны сангийн төслүүдийн хүрээнд хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны төсөл (Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл) багтдаг. Энэ нь Солонгосын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн туршлагыг хөгжиж буй орнуудад дамжуулах, дэмжих замаар тус улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд туслах төсөл юм. Хөгжиж буй орнуудад шинжлэх ухаан, технологийн төвүүд байгуулах, Солонгосын шилдэг эрдэмтдийг ‘World Friends Korea (Techno Peace Corps)' төслөөр дамжуулан хөгжиж буй орнуудад илгээх, глобал их дээд сургуулиудын боловсролыг дэмжих зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна. Энэхүү төслөөр 2006 онд анх 15  улс руу 17 Солонгос эрдэмтдийг илгээж байсан. Үүнд Азийн 8, Африкийн 5, Европын 4, Латин Америкийн 2 зэрэг улсууд руу Солонгосын шилдэг эрдэмтдийг илгээхдээ тухайн улсад оршин суух амьжиргааны зардал, судалгааны, нислэгийн зардалуудыг дэмждэг байна. Монгол улсад энэхүү сангийн үйл ажиллагааг ХААИС, Хүрээ дээд сургууль, Улаанбаатарын их сургууль, Монгол олон улсын дээд сургууль (MIU) -иуд авах боломжтой олдсон.

 

 

Тухайлбал Доктор Хун Ён Хуа нь 2019 оны 9-р сард Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн Дээд Сургуульд Био инженерчлэлийн чиглэлээр дээрх сангийн төслөөр сонгогдон иржээ. Монголын анагаах ухааны инженерчлэлийн салбарын боловсролын өнөөгийн байдлыг судлаж, хөгжлийн үе шатанд хувь нэмрээ оруулах нь доктор Хун Ён Хуагийн үүрэг аж. Эмнэлгийн инженерчлэлийн салбар нь анагаах ухаан, биологи, инженерчлэл гэх мэт төрөл бүрийн салбаруудын нэгдэл тул анагаах ухааны инженерчлэлийн хамрах хүрээ өргөн байдаг байна.     Эмнэлгийн инженерчлэлд Биоинформатик (Bioinformatics), Биомеханик(Biomechanics), Эдийн инженерчлэл (Tissue Engineering), Генетикийн инженерчлэл (Genetic Engineering), Эмнэлгийн тоног төхөөрөмж (Medical Device), Нөхөн сэргээх инженерчлэл (Rehabilitation Engineering) зэрэг хэд хэдэн салбар багтдаг. Эдгээр салбаруудаас Эмнэлгийн инженерчлэлийн (Clinical Engineering) боловсролд Монгол Улс анхаарлаа илүү төвлөрүүлж байгааг доктор Хун Ён Хуа онцолж байв. Эмнэлзүйн инженерүүд нь тоног төхөөрөмжийн сургалт, хяналт, засвар үйлчилгээ зэргийг хариуцдаг эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникчид аж.

Мөн Доктор Хун Ён Хуа нь Монголын Эмнэлгийн Инженерчлэлийн тэргүүн Д.Пүрэвдаштай(PhD) хамтран хурдацтай өөрчлөгдөж буй аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед ажиллахад шаардлагатай чадварлаг боловсон хүчнийг хөгжүүлэхээр боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа аж. Цаашид Монгол улсад анагаах ухааны инженерийн боловсролыг сайжруулахын төлөө суурь сургалтын хөтөлбөрүүд болох Биологи, Компьютерийн программын инженерчлэл, Био 3D хэвлэл зэрэг төрөл бүрийн хөтөлбөрийг Монгол улсын анагаах ухааны салбарт нэгтгэн ашиглахаар төлөвлөж байгаа аж.