Монгол улсын Анагаах ухааны Инженерийн холбоо болон “Хүрээ” МХТ-ийн дээд сургуулийн санаачлагаар Солонгосын Рокит эрүүл мэндийн байгууллага (Rokit Healthcare), Трү Вайн (True Vine) болон Солонгосын их дээд сургуулиудыг оролцуулан Анагаах ухаан, биологийн инженерчлэлийн олон улсын хурлыг (International Conference of Engineering in Medicine and Biology) онлайнаар хамтран зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний арга хэмжээг БНСУ-ын Үндэсний Судалгааны Сан (NRF, National Research Foundation of Korea)-аас Монгол улсад хэрэгжүүлж буй Анагаахын инженерчлэлийн боловсролын хамтын ажиллагааны Шинжлэх ухаан, технологийг дэмжих төслийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ.
Монголын Эмнэлгийн Инженерчлэлийн Нийгэмлэгийн тэргүүн, профессор Д.Пүрэвдаш болон “Хүрээ” 'МХТДС-ийн дэд захирал Ан Жан Гю нар олон улсын онлайн эрдэм шинжилгээний хурлын нээлтэд үг хэлж эхлүүлэв. Хурлын эхний өдөр буюу 4-р сарын 21-нд ‘Урт наслалт, бие махбодийн хөгшрөлтийн эсрэг Анти Эйжинг(Anti-aging) платформ’-ыг бүтээсэн Солонгосын био эрүүл мэндийн байгууллага болох Rockit Health (ROKIT Healthcare компани)-ын илтгэл тавигдлаа. Мөн тус хуралд био хэвлэх 3D технологийг танилцуулсан бөгөөд 3 хэмжээст стбиопринт нь 3D хэвлэх технологи болон био технологийг хослуулсан ойлголт бөгөөд эсийг хүссэн хэлбэрээр овоолох замаар эд, эрхтэнг дуурайлган бүтээх боломжтойг танилцуулсан юм. Трү Вайн компани нь аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед ирээдүйн боловсролын салбарт шаардлагатай хэд хэдэн асуудлыг хөндсөн. Түүнчлэн, Монгол дахь 3D хэвлэх төвөөс Монгол улсын 3D хэвлэлийн боловсролын өнөөгийн байдлын талаар илтгэл тавилаа.
Эрдэм шинжилгээний хурлын хоёр дахь өдөр буюу 4-р сарын 22-нд Солонгосын Эүлжи их сургуулийн Анагаах ухааны коллежийн доктор профессор Жанг Вон-Сеок, Сөүлийн Үндэсний Их сургуулийн Анагаахын их сургуулийн профессор Ким Янг Гю нар Солонгос, Монгол хоёр улс эрдэм шинжилгээний чиглэлээр нягт хамтран ажиллах боломжийн талаар мөн хэлэлцсэн.
Хуралд Монголын анагаах ухааны шилдэг залуу инженерүүдийн хийсэн судалгааны танилцуулга явагдаж: “Хүрээ” дээд сургуулийн төгсөгч, Солонгос улсын Чежүгийн Анагаах ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын инженерийн тэнхимийн оюутан, докторант,Профессор А.Хулан, Эүлжийн их сургуулийн Анагаах ухааны коллежийн Био анагаахын инженерийн тэнхмийн Профессор Б.Цэнгэл нар эрдэм шинжилгээний судалгааны бүтээлээ танилцуулав. Профессор Хулан мандарины хандыг хөгшрөлтийн эсрэг механизмд ашиглах талаар эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд профессор Цэнгэл тархины мэдрэлийн өвчний хулганы загварыг бүтээж, каннабиноид (Canabinoids)-ыг ашиглан тархины дохионы өөрчлөлт хийхтэй холбоотой судалгааны ажлуудыг хэвлүүлсэн байна. Монгол улсын залуу био анагаахын инженерийн бизнесийн салбарын танилцуулгыг Профессор М.Батням (iMed Technologies LLC ’компаний захирал), Профессор Н.Нямдаг (‘ Chipdesgin Co., Ltd ’) компанийн төлөөлөгчид хийв. Профессор Батням нь CT зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг импортлосны дараах Улаанбаатар хот болон орон нутгийн эмнэлгүүдийн угсралт, засвар үйлчилгээний талаар танилцуулав. Профессор Нямдаг Зүйлсийн интернет (Internet of things) ашиглан боловсролын дадлагын зориулалт бүхий EEG (электро кардиограмм)-ийн хэрэгцээ шаардлагын талаар илтгэл тавив.
Эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэсэн БНСУ-ын Үндэсний судалгааны сангийн Шинжлэх ухаан, технологийг дэмжих багийн доктор Хун Ён Хуа хэлэхдээ Анагаах ухаан, биологийн инженерийн олон улсын хурлыг (International Conference of Engineering in Medicine and Biology) цаашид жил бүр онлайн болон оффлайн хэлбэрээр зохион байгуулах тухайгаа дурдав. Профессор Хун хэлэхдээ, хэдийнээ шилжин ирсэн аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед анагаах ухааны инженерийн өндөр түвшний боловсрол олгохын тулд анагаахын инженерийн магистр, докторын монгол оюутнуудын судалгааны ажлыг дэмжиж энэ мэргэжлийн Монгол оюутнуудад өндөр түвшний сургалтыг явуулах болно гэжээ.