С.САРУУЛ

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг өөрчилнө гэдгээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэв. Тэрбээр “Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын шилдэг 100 их дээд сургуульд 100 гаруйхан хүүхэд сурдаг. Өөрөөр хэлбэл, жил бүр Боловсролын зээлийн сангийн гуравны нэг хувийг буюу 12-15 тэрбум төгрөгийг 100 гаруйхан хүүхдэд зарцуулдаг гэсэн үг. Энэ бол үнэхээр шударга бус санхүүжилт юм. Түүнээс гадна тухайн сангаас олгож байгаа зээлийн хүртээмж нь нийт 147 мянган оюутны ердөө тавхан хувьд л хүрдэг. Иймд цаашид Боловсролын зээлийн сангийн хүртээмжийг сайжруулж, шударга, ил тод болгох тогтолцоо руу шилжүүлэх болно" гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn