Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021.07.01-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ жилийн шалгалтад оролцохоор 40420 шалгуулагч бүртгүүлж 48 байрны 1040 анги танхимд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байв.
Нэг шалгуулагч дунджаар 2-3 шалгалт өгөх ба нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80-100 минут байна. Шалгалтыг зохион байгуулахад 9620 багш, мэргэжилтэн оролцохоор холбогдох сургалтуудад хамрагдаж чиг үүргийн дагуу бэлтгэгдээд байна. Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 76.7 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
Хэдийгээр нөхцөл байдал ийм боловч Ковидын халдварын тархалт , өвчилсөн иргэдийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж, биеийн байдал хүндрэх хандлагатай байгаа тул товлосон шалгалтыг наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.
ЭЕШ-ЫГ ХОЙШЛУУЛАХ БОЛСОН ШАЛТГААНУУД...