Нэг. Ерөнхий зүйл

  1. Хөдөө аж ахуйн их сургууль (цаашид ХААИС гэнэ)-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд Монгол Улсын Дээд боловсролын тухай хууль, Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”, бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтална.
  2. ХААИС-ийн удирдах зөвлөлөөс тогтоосон хяналтын тоонд багтаан бакалаврын хөтөлбөрийн өдөр, эчнээ ангид оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэхүү журмаар зохицуулна.
  3. Гадаадын иргэнийг элсүүлэхдээ ХААИС-д гадаадын иргэнийг суралцуулах журам-аар зохицуулна.
  4. Элсэлтийн салбар комиссыг захирлын тушаалаар батална.
  5. Орон нутагт элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Монголын их, дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисс, ХААИС-ийн элсэлтийн комиссын гишүүд хамтран зохион байгуулна.

 

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

    1. Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ :Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэх хүсэлтэй  бүрэн дунд боловсролтой иргэн монгол хэл, бичиг, ерөнхий боловсролын түвшин, мэдлэг, чадварыг тогтоох шалгалтыг хэлнэ.
    2. Суралцагч элсүүлэх бүлэг:Оюутныг элсүүлэхдээ мэргэжлийн салбар, шинжлэх ухааны чиглэл, мэргэжлийн хөтөлбөрөөр нь бүлэг болгон хуваадаг ба ХААИС-ийн мэргэжлийн хөтөлбөрүүд нь 7 үндсэн бүлэгт хуваана. Үүнд:

 

Бүлэг

Хичээл 1

(аль нэг хичээл)

Хичээл 2

(аль нэг хичээл)

Босго оноо

1-р бүлэг

Математик

Гадаад хэл, Нийгмийн тухай мэдлэг

Хичээл 1 - 500

Хичээл 2(аль нэг хичээл) - 480

2-р бүлэг

Математик, Физик

Математик, Физик,

Хими,

Биологи,

Гадаад хэл

Газар зүй,

Монгол хэл,

Монголын улсын түүх,

Нийгэм судлал

Хичээл 1 (аль нэг хичээл)- 480

Хичээл 2 (аль нэг хичээл) - 480

3-р бүлэг

Математик, Гадаад хэл

4-р бүлэг

Математик, Газарзүй

5-р бүлэг

Математик,

Хар зураг

6-р бүлэг

Хими, Биологи, Математик

7-р бүлэг

Хими, Биологи, Математик

Математик,

Хими,

Биологи,

Гадаад хэл

 

    1. Элсэлтийн цахим бүртгэлЭлсэлтийн цахим https://elselt.muls.edu.mn/ вэб хуудсанд нэвтэрч, элсэх хүсэлтэй мэргэжлийн хөтөлбөрийг сонгож, элсэлтийн хураамжийг цахимаар төлж баталгаажуулах үйл явцыг хэлнэ.
    2. Хөтөлбөр баталгаажуулалтҮндэсний босго оноо, мэргэжлийн хөтөлбөрийн тавигдах шаардлагыг  хангаж, онооны жагсаалтын дагуу тэнцсэн суралцагч нь мэргэжил, хөтөлбөрийг сонгож элссэн батламжаа авах үйл явц.
    3. Хяналтын тооХААИС-ийн удирдах зөвлөлөөс мэргэжлийн хөтөлбөрөөр тухайн жилд суралцуулахаар баталсан оюутны тоо.

 

Гурав.Элсэлтийн бүртгэл, баталгаажуулалт

3.1. Элсэгчдэд тавигдах шаардлага

      1. Бакалаврын сургалтад өдөр,орой, эчнээ болон хавсарга хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ.
      2. Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхийг хүсэгч нь бүрэн дунд боловсролтой иргэн байна.
      3. Бакалаврын сургалтын хөтөлбөрт БШУЯ-наас тогтоосон элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын босго оноог харгалзан оюутан элсүүлнэ.
      4. Элсэгч ньхавсралт 1-д заасан хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрт харгалзах хичээлүүдээр ЭЕШ өгсөн байна.
      5. Ландшафтын архитектурбакалаврын хөтөлбөрт элсэгчдээс ур чадварын шалгалтыг хар зургаар авна.
      6. Орой, эчнээ, хавсарга  хөтөлбөрөөр элсэгч нь хавсралт 2-д заасан хөтөлбөр, мэргэжлийн чиглэлээр элсэн суралцана.
      7. Орой, эчнээ 4.5 жилийн хөтөлбөрөөр элсэгч нь энэхүү журмын 3.1.4 дүгээр заалт, эчнээ 2.5жил болон хавсарга 1.5, 2.5 жилийнхөтөлбөрөөр элсэгчийг өмнөх бакалаврын зэргийн дипломыг үндэслэн элсүүлнэ.

 

3.2.Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголт

      1. Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулна.
      2. Цахим бүртгэл, мэргэжил сонголтыг www.elselt.muls.edu.mn  хаягаар зохион байгуулна.Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • ХААИС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хуудас
  • Монгол хэлний шалгалтын батламж
  • ЭЕШ-ын батламж
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом
  • Суралцагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Журмын 4.1-4.4дэхзаалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийг баталгаажуулсан хуулбар
  • Бүртгэлийн хураамж10.000 төгрөг (нэг хураамжаар бүх хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой).
      1. Элсэгч нь онлайнаар бүртгүүлээд сонгосон мэргэжлийн хөтөлбөрт тэнцсэн хариу авсан тохиолдолд 7 хоногийн дотор сургалтын төлбөрийн 10 хувийг ХААИС-ийн ХААН банкны 5070104239 тоот дансанд төлж суралцах эрхээ баталгаажуулна.
      2. Баталгаажуулалт хийсэн элсэгч нь тодорхой шалтгаанаар баталгаажуулалтаа цуцлах тохиолдолд энэхүү журмын 5.3 дугаар заалтын дагуу сургалтын төлбөрийг 09 дүгээр сарын 01-нээс хойш буцаан олгоно.

 

 

 

Дөрөв. Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөл

    1. Олон улс, улсын чанартай олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн  хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарсан ерөнхий боловсролын дунд сургууль (ЕБДС) төгсөгчийг ерөнхий шалгалтын чиглэл, ЭЕШ-ын босго оноог харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлнэ.
    2. Урлаг, спортын гоц авьяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарсан ЕБДС төгсөгчийг ерөнхий шалгалтын чиглэл, ЭЕШ-ын босго оноог харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлнэ.
    3. Хөгжлийн бэрхшээлтэй элсэгчийг уг журмын 3.1.4 дүгээр заалтыг хангасан тохиолдолд сонирхсон мэргэжлээр шууд элсүүлж, оюутны дотуур байрны төлбөрийг бүрэн хөнгөлнө.
    4. Малын их эмч, Агроном”, “Зоо инженер технологи,” Хөдөө аж ахуйн инженер зэрэг мэргэжлийн хөтөлбөрүүдэд хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний эрэлт, хэрэгцээг үндэслэн тусгай шалгуураар оюутан элсүүлж болно. Тусгай шалгуурт элсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг захиргааны нэгжийн тодорхойлолт, ХААИС-иас зохион байгуулсан шалгалт зэрэг багтана.

 

Тав. Элсэх эрхийн бичиг авсан суралцагчдыг бүртгэх

    1. Элсэгчдийн бүртгэл (өдөр, орой, хавсарга) нь дараах байдлаар зохион байгуулагдана. Үүнд:
  • Шинээр элсэгч нь 2021 оны 08 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд бүртгүүлнэ.
  • Шинээр элсэгчтэй 2021 оны 08 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Бакалаврын оюутны суралцах гэрээ байгуулна.
  • Оюутны дотуур байранд орох элсэгч нь хүсэлтээ 2021 оны 08 дугаар сарын 16-наас 25-ны өдрүүдэдбүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд бичгээр өгөх эсвэл цахимаар (bair.muls.edu.mn) өгнө.
  • Шинээр элсэгчдийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулна.
    1. Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно.
    2. Суралцах эрхийн бичиг авсан элсэгч хуваариа буцаах бол 50000 төгрөгийг бүрэлдэхүүн сургуулийн дансанд төлж холбогдох бичиг баримтаа буцаан авна.

 

Зургаа. Элсэгчдэд олгох тэтгэлэг

    1. Элсэгчид нь энэхүү журмын 3.1.4 дүгээр заалтын дагуу тухайн мэргэжилд харгалзах2 хичээлийн ЭЕШ-ийн оноохичээл1” - 650, “хичээл2-480 онооноос дээш авсан тохиолдолд эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.
    2. ХААИС-ийн босго онооны болзол хангасан, авьяаслаг элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр суралцуулна.Үүнд:
  • Олон улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөр 100% хөнгөлнө.
  • Тухайн мэргэжлийн нэгдүгээр хичээлээр улсын олимпиадад 1-5 байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөр 50% хөнгөлнө.
  • Тухайн мэргэжлийн нэгдүгээр хичээлээр аймгийн олимпиадад 1-5 байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөр 30% хөнгөлнө.
  • Урлаг, спортын гоц авьяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд 1-3 байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөр 30% хөнгөлнө.