С.САРУУЛ

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн байна. Тэгвэл ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлт хүлээн авах хугацааг арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг хийхдээ ОХУ-д суралцах хүсэлтэй иргэдээс ирүүлсэн хүсэлт/мэдүүлэг болон бичиг баримтыг судлан үнэлэх замаар буюу “Портфолио шалгаруулалт” хэлбэрээр зохион байгуулна.

Эх сурвалж: www.polit.mn