Жүжигчин Б.Баясгалан карьер хөөж, мэдлэг боловсрол, ирээдүйдээ ихээхэн анхаарахаар шийджээ. Шийдсэн л бол ард нь гардаг ажил хэрэгч зан жүжигчин Б.Баясгаланд байдаг.
Тэрээр, “ Сурахад хэзээ ч оройтдоггүй. СУИС төгссөнөөс хойш 22 жилийн дараа эхнэрийн хамт 97 жилийн түүхтэй Худалдаа, Үйлдвэрлэлийн Их Сургуулийн Эрх зүйн ангид элсэн оржээ. Хөгжлийн бэрхшээлтэй "Тусгай хэрэгцээт" иргэдийг сурах бололцоогоор хангахад хүлээсэн үүргээ биелүүлж, бусад их сургуулиа түүчээлж байгаа тус сургуулийн захиргаа, багш оюутнуудад талархахгүй байхын аргагүй юм.
Жүжигчин Б.Баясгалан: “Манай ангид цуг нэг ширээнд суух оюутан болох найз нөхөд байвал элсэлтээ авч байгаа шүү. Цугтаа сурцгаая” хэмээн тэрээр цахим хуудастаа бичжээ.
Тэрээр энэхүү постоороо, хүртээмжгүй нийгмийг хүртээмжтэй, энэрэнгүй болгохын төлөө хичээн зүтгэж, тусгай хэрэгцээт хүмүүст урам зориг хайрлан, боловсролд уруу татан, зүрхэнд нь гэрэл асааж чаджээ. Түүний гэргий Э.Мөнхтуяа хамт хичээлдээ явахын зэрэгцээ, хамтдаа уран бүтээл туурвиж, цаг ямагт түүнийг халамжилж буй нь залууст гэр бүл байхын утга учрыг үлгэрлэж хамтдаа тэмцэх ёстойг сануулсан сайхан үйл явдал болжээ.