БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль 393,000 ам.долларын үнэ бүхий судалгааны лабораторийн тоног төхөөрөмж болжээ. Ингэснээр цахилгаан хангамжийн судалгааны лабораторитой болж байгаа юм байна.
Туршилт судалгаа хийх багаж, тоног төхөөрөмж, программ хангамж нийлүүлж, багаж бүрд холбогдох суурилуулалт, сургалтыг зохион байгуулж ашиглалтад оруулан хүлээлгэн өгчээ. Эдгээр багаж, тоног төхөөрөмж нь үйлдвэрлэл, технологиор тэргүүлэгч улс орнуудад үйлдвэрлэсэн, дэвшилтэт технологи аж. Хэрэглээнд нэвтрүүлснээр манай улсад хийх боломжгүй байсан зарим туршилт, судалгааг ШУТИС-ийн лабораторид явуулах боломж бүрджээ.
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зорилго нь сургуулиудын сургалт, судалгааны орчныг сайжруулах, дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий лабораториудыг байгуулж, туршилт судалгааг олон улсын түвшинд хүргэх ажээ.