“Шинэ эхлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой дараахь шаардлагыг хангасан сурагчид сонгон шалгаруулалтад хамрагдаж болно.
2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсч, 2022- 2023 оны хичээлийн жилд VI ангид суралцах сурагч байх
V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх
2022-2023 оны хичээлийн жилд 6-р ангийн 2 бүлэгт нийт 46 сурагч элсүүлнэ.
Бүртгүүлэхдээ дараах материалуудыг авчирна Үүнд:
1. Тухайн сургуульд суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
2. Сурагчийн төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ/
3. Сурагчийн хувийн хэрэг эх хувиараа /Жилийн эцсийн хичээлүүдийн дүн тавигдсан байна/
4. Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын /эсвэл сургалтын менежерийн/ тодорхойлолт
Жич: Бүртгүүлэхдээ сурагч өөрийн биеэр ирнэ. Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагчийг бүртгэх боломжгүй болохыг анхаарна уу!
2022 оны 6 дугаар сарын 11-нээс 16-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Шинэ Эхлэл олон улсын сургуулийн 16 тоот өрөөнд бүртгэнэ.
Бүртгэлийн хураамж: 25000 төгрөг
Банк: Төрийн сан 100900015043
Дансны нэр: Шинэ эхлэл лабортори сургууль
Гүйлгээний утга: Овог нэр регистрийн дугаар бичих
Элсэлтийн шалгалт: 6 сарын 18-ны өдрийн 11 цагт зохион байгуулагдана.
Математикийн хичээлээр шалгалт авна.