Эрдэм боловсролыг эрхэмлэгч Таныг Монгол улсын ууган их сургуульд элсч шилдэг эрдэмтэн багш нарын удирдлага дор, авьяас билиг дүүрэн үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хүн төрөлхтний бүтээсэн мэдлэгийн охь шимээс суралцаж, чанартай боловсрол эзэмшихийг урьж байна. Манай сургуулийн шинэ хөтөлбөр таныг авьяас чадвараа нээн хөгжүүлж, сонирхсон чиглэлээрээ сонголт хийж хавсарга болон давхар мэргэшин суралцах өргөн боломж олгоно.

Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгч нь МУИС-ийн Шинжлэх ухааны сурryуль (ШУС), Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (ХШУИС), Бизнесийн сургууль (БС), Хууль зүйн сургууль (ХЗС), Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (ОУХНУС), Эрдэнэт сургууль (ЭС), Завхан сургууль (ЗС)-ийн сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрсонгож бүртгүүлнэ.

 

  1. ЭЛСЭХ ХҮСЭЛТ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

Элсэлтийн бүртгэл орон даяар 2022 онь 06 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт нээж, ЭЕШ дууссаны дараагийн өдрийн 12:00 цагт хаана. https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Элсэх хүсэлт гаргагч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан (Бүртгүүлэх гарын авлагатай танилцах) нэвтэрнэ. 

Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрт бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 9000 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1000 төгрөг байна. Бүртгэлийн хураамжийг онлайнаар төлж бүртгэлээ баталгаажуулна.

(ЭЕШ-ыг 2 удаа өгсөн бол бүртгэл тус бүрээр хүсэлт гаргаж бүртгүүлнэ). Системд шаардлагатай мэдээллээ үнэн зөв оруулан баталгаажуулна.

 

  1. ЭЛСЭГЧИЙГ ХЭРХЭН ШАЛГАРУУЛАХ ВЭ?

Элсэлтийн бүртгэл хааснаас 1 өдрийн дараа элсэлтийн системд бүртгүүлэгчийн хүсэлт гаргасан бүрэлдэхүүн/салбар сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөр тус бүрээр холбогдох ЭЕШ-ын дүнгийн тооцооллыг хийж, онооны жагсаалтыг гаргана. Элсэх хүсэлт гаргагч хяналтын тоонд багтсан эсэхээ элсэлтийн системд нэвтэрч шалгана.

Бүртгүүлэгч нь бүрэлдэхүүн/салбар сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрт харгалзах тооцоолсон онооны босгыг хангаж, элсэлтийн бүртгэлийн системд элсэх хүсэлт гаргасан, бүртгүүлэгчдийг жагсаана.

Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн харьяалагдах бүсэд өрсөлдөнө.

 

Бүс нь:

Алтайн бүс: Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай

Баруун бүс: Баян-Өлгий, Увс, Ховд

Говийн бүс: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв

Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий

Төвийн бүс: Улаанбаатар хот

Хангайн бүс: Архангай, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл

 

 ЭЛСЭХ ЭРХ ХЭРХЭН ОЛГОХ ВЭ?

Элсэх эрх олгох үйл ажиллагаа орон даяар http://burtgel.num.edu.mn хаягаар явах ба хяналтын тоонд багтсан элсэх хүсэлт гаргагч 4 цагийн дотор тухайн элсэн суралцах гэж буй бүрэлдэхүүн/салбар сургуулийн ерөнхий суурийн хөтөлбөрийн 1 багц цагийн төлбөрийг онлайнаар төлж элсэх эрхээ баталгаажуулна.

Хэд хэдэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүрэлдэхүүн/салбар сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрөөс сонгон элсэнэ.

 

  1. ЭЛСЭГЧИЙГ ХЭРХЭН БҮРТГЭХ ВЭ?

Элсэгч нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны 18:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn хаягийн бакалаврын өдрийн элсэлтийн системээр нэвтэрч маягт бөглөн, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлэн оюутан болох хүсэлт илгээн оюутны дугаар, нууц үг авна.

Дээрх заасан хугацаанд оюутан болж бүртгүүлээгүй тохилдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзнэ.

 

БАКАЛАВРЫН ЗЭРЭГТЭЙ ИРГЭНИЙГ БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ ЭЛСҮҮЛЭХ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 7.1 дэх хэсгийг үндэслэн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй иргэнийг бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулж болно.

Бүртгэл 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагт нээж, 06 дугаар сарын 02-ны өдрийн 12:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn хаягийн бүртгэлийн нэгдсэн системээр явагдана.

Бүртгүүлэгч нь элсэлтийн системд шаардлагатай мэдээллийг оруулж элсэх хүсэлт гаргаж, бүртгэлийн хураамж төлнө.

Бүртгүүлэхдээ элсэлтийн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:

    • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (гадаад паспорт)
    • Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаад хэл дээр бол Монгол хэлээр орчуулан нотариатаар гэрчлүүлсэн байна)
    • Цээж зураг (Сүүлийн 3 сард авахуулсан, 3х4 хэмжээтэй байна)
    •  

Элсэлтийн комисс тухайн хичээлийн жилийн бакалаврын өдрийн ангид элсэгчдийн Улаанбаатар хотоос хөтөлбөрт элсүүлэх хяналтын тооны 10 хүртэлх хувьд багтаан элсүүлнэ.

Бүртгүүлэгч, хяналтын тоо, хөтөлбөрийн шаардлагаас хамаарч элсэлтийн комисс шалгалт зохион байгуулна.

Элсэх эрх олгох үйл ажиллагааг 2021 оны 06 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулна.

Шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч бүрэлдэхүүн/салбар сургуулийн ерөнхий суурь хөтөлбөрийн 1 багц цагийн төлбөрийг төлж элсэх эрхээ баталгаажуулна.

Элсэгч нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 18:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn хаягийн бүртгэлийн нэгдсэн системээр нэвтэрч “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлэн оюутан болох хүсэлт илгээн оюутны дугаар, нууц үг авна.

Бүрэлдэхүүн/салбар сургуулийн харгалзах суурь болон дагалдах шалгалт, сонгох боломжтой хөтөлбөрийн жагсаалт

 

                                       Монгол Улсын Их Сургууль