Засгийн газрын өнөөдрийн /04.18/ хуралдаанаар МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаярыг БСШУС-ын дэд сайдаар томиллоо. Тэрээр  Нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийг 1996 онд төгссөн. ХБНГУ-ын HUMBOLDT сургуулийн бэлтгэл курс төгссөн. Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Санхүү эдийн засгийн дээд сургуульд магистр зэрэг хамгаалсан.  FМ 107.5 радиод ерөнхий менежер 1998-2003 онд , МҮТВ-ийн “Гэрэлтэй цонх” студид редактор 1999-2000 онд , Замын цагдаагийн ОНХА мэдээллийн албанд 2001-2002 онд , УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээллийн алба 2001-2002 онд , “ТВ-5” телевизийн ерөнхий менежер 2003-2007 онд , “BSP” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2007-2010 онд,  2012 оноос одоог хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан байна.

Эх сурвалж:www.polit.mn