Тэмцээнийг эмэгтэй олон улсын мастер Б.Анхчимэг, хамгийн залуу тамирчин, дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер 11 настай Г. Халиунаа, МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр , Г.Өсөхбаяр аварга болон дэлхийн шатрын холбооны зөвлөлийн гишүүн Жэйми Кенмури нар эхлүүлэв.
Х.ОЮУНБОЛД
Архангай аймгийн Цэцэрлэг хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн нээлтээ хийснээр эхэллээ. Нээлтэд аймгийн, шатрын холбооны удирдлагуудаас гадна Дэлхийн шатрын холбооны зөвлөлийн гишүүн Жэйми Кенмури болон нутгийн ард түмэн оролцсон юм. Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр чансаа бүхий тамирчид оролцож байна. Эндээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй дөрвөн тамирчин Гүрж улсын Батуми хотод болох дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох аж. Үүнээс гадна шалгарах найман тамирчин дээр Монгол улсын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр их мастер Ц.Батчулуун болон их мастер Д.Номин-Эрдэнэ нарыг үзүүлсэн амжилт,чансааг нь харгалзан үзэж сонгосон байгаа. Ингэснээс нийт 10 тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явах юм гэж хэллээ.
Энэ үеэр Дэлхийн шатрын холбооны зөвлөлийн гишүүн Жэйми Кенмури холбооныхоо ерөнхийлөгчийн ирүүлсэн мэндчилгээг дамжуулсан юм. Тэрээр энэ удаагийн тэмцээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох аварга төрж гарна гэдэгт итгэж байна гэж онцлов. Түүнчлэн нээлтийн үеэр урлагийн тоглолтыг тэнд ирсэн хүмүүст үзүүлж сонирхуулсан юм. Нийт 11 хоног үргэлжлэх тэмцээнд оролцох тамирчдын оноолтыг нутгийн алдартнууд сугалан тодруулж, тамирчдад алд цэнхэр хадгийн хамт гардуулав.
Баруун гар талаас Монгол Улсын Спортын мастер Б.Галмандах, ОУ-ын мастер Г.Мөнхгал
Зүүн гар талаас Олон улсын мастер, эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул, эмэгтэй ОУ-ын мастер Б.Анхчимэг.
Архангай аймгийн спорт биеийн тамирын газрын зааланд болсон улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг эхлүүлэх эхний өргийг эмэгтэй тамирчдаас хамгийн ахмад нь болох эмэгтэй олон улсын мастер Б.Анхчимэг, хамгийн залуу тамирчин, дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер 11 настай Г. Халиунаа, эрэгтэйчүүдээс хамгийн ахмад тамирчин, дэлхийн шатрын холбооны мастер Б.Баярмандах болон залуу тамирчин 13 настай, дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин нар МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр , Г.Өсөхбаяр аварга болон дэлхийн шатрын холбооны зөвлөлийн гишүүн Жэйми Кенмури нартай нүүж тэмцээнийг эхлүүллээ. Аймгийн засаг даргын орлогч Б.Болормаа Архангай аймагт улсын шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Архангай аймгийн бүх сумыг дөрвөн бүс болгоод шатрын сургалтууд явагдана. Үүнийг маань Монгол Улсын шатрын холбооноос их ач холбогдол өгч ерөнхий сургуулийн болон сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгийн багш нарт шатар хэрхэн тоглох,заах талаар хичээлүүд орох гэж байгаа гэв.Энэ нь аймгийн засаг даргын ажлын мөрийн хөтөлбөрт оруулсан шатрын спортыг аймагтаа хөгжүүлнэ гэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж харж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Улсын аварга шалгаруулах тэмцээнд зургаа дахь жилдээ оролцож байгаа шатрын мастер Б.Галмандах “Тэмцээнд их бэлдсэн. Энд ирсэн бүх тамирчид гурван шатны сорилоос шалгаран гарч ирсэн болохоор хүчтэй залуус” гэж харж байна хэмээсэн юм. Харин тэмцээнд шүүгчээр оролцож байгаа дэлхийн шатрын холбооны зөвлөлийн гишүүн Жэйми Кенмури энэ удаагийн тэмцээн хөдөө орон нутагт болж байгаа ч дэлхийн тэмцээний төвшинд ойртсон. Зохион байгуулалт сайтай болж байна. Тэмцээнд оролцохоор ирсэн эрэгтэй тамирчид маш хүчтэй байна. Эмэгтэйчүүдийн хувьд ч чансаа өндөртэй тамирчид харагдаж байна. Иймээс тэмцээний дүнгийн талаар урьдчилан хэлэхэд хэцүү байна хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэмцээний тоглолтын өргийн байдлаас үзвэл өнөөдрийн байдлаар дэлхийн шатрын холбооны мастер У.Насанжаргал Монгол улсын спортын дэд мастер Х.Баярхүү, дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин болон дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнаран нарыг хожсон үзүүлэлттэй байна. Мөн тэмцээний эхний өдрийн өрөгт эмэгтэй олон улсын мастер Ү.Үүрийнтуяатай оноолт таарч тоглосон олон улсын мастер Б.Мөнгөнтуул одоогийн байдлаар хоёр хожиж, эмэгтэй олон улсын мастер Б.Анхчимэгтэй хайнцсанаар гурав дахь өдрөө үргэлжилж байгаа тэмцээнд оролцож байна.
.
Эх сурвалж: www.polit.mn