“Сондор хилэн” төв нь 2006 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан Улаанбаатарын төдийгүй Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн 8000 гаруй хүүхэд, оюутан залуучууд, төр захиргааны болон олон улсын, бизнесийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон иргэдэд англи хэлний төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулан суралцагч бүрийг амжилт гаргахад анхааран ажиллаж, чанартай сургалт олгон, хамтын ажиллагаан дээр тулгуурлан салбарынхаа манлайлагч нь болсон билээ.
Мөн Монголын радио болон Эх орон, Соён гэгээрүүлэгч ТВ-үүдтэй хамтран Англи хэлний зайны сургалтыг 2011-2013 онд (’’Төмөрөө багшийн англи хэлний цаг’’ 50 цуврал хичээл) зохион байгуулсан.
Анх манай төв нь ерөнхий Англи хэлний 4 түвшний сургалт зохион байгуулдаг байсан бол одоо 7 түвшинтэй болж өргөжүүлж, ТОФЕЛ-д бэлтгэх сургалт, Бизнесийн англи хэлний сургалтыг зохион байгуулж байгаа ба мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэн 8–16 насны хүүхдүүдэд зориулсан 6 түвшний сургалтыг явуулж байна.
Хичээлийн хөтөлбөрүүд нь С.Төмөрбат багшийн Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон заах арга зүйн дагуу явагддаг бөгөөд унаган англи хэлгүй, англи хэлний янз бүрийн түвшинтэй хүмүүсийн хэрэгцээнд тохируулсан байдаг. Хөтөлбөрүүдэд лекц, дадлага хичээл, ганцаарчилсан давтлага, мэдээлэл болон мэдлэг олгох сургалт зэрэг багтана.
Манай сургалтад хамрагдах нь англи хэлийг богино хугацаанд чанартай сурч, хүссэн мэргэжлээ эзэмшиж, ажил амьдралын замаар өгсөх хамгийн дөт зам болно.
Бид таны хэлний түвшин, авьяас чадвар, тавьсан зорилгод нийцүүлэн сургалтаа зохион байгуулж, таны ололт амжилтыг байнга үнэлэн дүгнэж, урамшуулж явдаг.
Сургалтын онцлог нь дүрмийг яриатай холбож, хэрэглээ талд нь голлож заадаг. Өдөр бүр унших, бичих, ярих, сонсох чадваруудыг хөгжүүлэхийн зэрэгцээ ярианы дадлага байнга хийдэг учраас англи хэлийг сайн сурах боломж бүрддэг бөгөөд урд өдөр нь заасан хичээлээ маргааш нь 10-20 минутад багтаан өдөр бүр шалгаж дүгнэдэг.
Сарын дараа анх ямар түвшинд байсныг нь бодитойгоор харуулж, төгсөх үед төгсөгчид зорьсон түвшиндөө хүрсэн байдаг нь манай сургалтын чанарыг тодорхойлдог.
Англи хэлийг богино хугацаанд эзэмшүүлэх 10 жилийн туршлага болон бүх түвшинд заах арга зүйтэй, туршлагатай багш нартай.