Манай цэцэрлэгийн зорилго:
Бага насны хүүхдийн бие бялдар, нийгэмшил, урлаг уран сайхан, сэтгэн бодох чадвар, бие даасан чанарыг хөгжүүлэхэд чиглэсэн мэдлэг, боловсрол, хүмүүжил эзэмшүүлэх ая таатай орчин бүрдүүлэхэд оршино.
Сургалтын гол зорилго:
Хүүхдэд Сургуулийн Өмнөх Боловсролын стандартыг эзэмшүүлэх, хүүхдэд урлаг уран сайхны, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох, оюун ухаан сэтгэхүйг хөгжүүлэхэд оршино.
Манай цэцэрлэгийн уриа:
Одоо хийхгүй юм бол, хэзээ хийх юм бэ?
Би хийхгүй юм бол, хэн хийх юм бэ?
Манай цэцэрлэгийн авсан шагналууд:
-2011 онд Хувийн хэвшлийн Улсын тэргүүний “Шилдэг” цэцэрлэг
-Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан, олон нийтийн цахим санал асуулгаар 2012 оны “Шилдэг” цэцэрлэг
-2012-2013 оны хичээлийн жилд Монголын багш нарын 47 дахь жилийн баяраар Баянгол дүүргийн “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ” цэцэрлэг
-2013 онд Нийслэлийн “Шилдэг” цэцэрлэг
-2013 онд “Топ стандарт” цэцэрлэг
-2014 онд Нийслэлийн Боловсролын Газар “Шилдэг” цэцэрлэг