ОРХОН ИХ СУРГУУЛЬ
- 1992 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус өмчийн ууган сургуулиудын нэг
- БСШУЯ-аар аттестатчлагдсан
- Хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн
- Хэрэглэгчийн удаа дараагийн найдвартай түнш өргөмжлөлтэй
- Бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эрдэм шинжилгээ судалгааны ажил, үндэсний болон олон улсын хэмжээний төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой.
ОРХОН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТ
Тус сургууль бакалаврын 22, магистрын 7, докторын 4 хөтөлбөрөөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийн сургуулийн онцлог шинжийг агуулсан сургалт явуулж байна. Бүх хөтөлбөрийн суралцагчиддаа англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшүүлэн, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой ажиллаж байна.
СУРГАЛТЫН ОРЧИН
- Хичээлийн 4 байр
- 200 оюутны багтаамжтай 2 оюутны дотуур байр
- 270 суудалтай номын сан, судалгаа мэдээллийн төв
- Компьютер интернет, гадаад хэлний лингафон, сэтгэл судлал, нягтлан бодох бүртгэл, нарийн бичиг, аялал жуучлал, хууль зүйн клиник сургалтын төв, криминалистикийн зэрэг төрөлжсөн лабораториуд
- Аялал жуулчлал оюутан дадлагын түшиц, зуны сургалтын “Түүхт Ази” жуулчны газар
- Дуу дүрс бичлэгийн “Орхон” студи
- Wi Fi орчин
- Спорт заал
- Оюутны эрүүл мэндийн төв
- Оюутны хөдөлмөр эрхлэлтийн төв
- 80 хүний суудал бүхий оюутны зоогийн газар
Гадаад Харилцаа
ОХУ, БНХАУ болон АНУ, Япон, Европын Холбоо, Солонгос, Энэтхэг, Турк зэрэг улсын 40 гаруй их дээд сургууль болон боловсролын байгууллага, судалгааны төвүүдтэй сургалт судалгааны бүхий л чиглэлээр урт болон богино хугацааны хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд манай сургуульд идэвхтэй суралцаж буй оюутнууд дээрх их, дээд сургуулиудад шилжин суралцах, түүнчлэн “2+2” хөтөлбөрт хамрагдаж хос дипломтой төгсөхөөс гадна төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүний зэрэгцээ Эразмус Мундус хөтөлбөрийг Орхон их сургууль дээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн олон улсын эрдэм шинжилгээний хурал, багш оюутан солилцоо, зуны сургалт зэрэг жил бүр зохион байгууллагддаг хөтөлбөрт идэвхтэй оролцож харилцан туршлага солилцох боломж та бүхний өмнө нээлттэй байна.