×

Сургалтын хөтөлбөр, олгох ур чадвар, төгсөгчдийн ажиллаж болох чиглэл, ажлын байр

Гадаад хэлний орчуулга /хятад хэл/-ын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр 

Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг

  • Хятад хэлээр эх зохиох, хоёр хэл рүү орчуулгын утга санааг зөв, бүрэн дүүрэн буулгахад ашиглах тухайн сэдвийн үг хэллэг, найруулга зүйг хангасан зөв орчуулга хийх чадвартай болох
  • Хятад хэл эсвэл монгол хэлний хэрэглээг утга зохиолын хэлний хэм хэмжээнд зөв ухаарч, монгол хэл эсвэл хятад хэл рүү хөрвүүлэхэд шаардлагатай арга хэлбэрийг сонгон хэрэглэх чадвартай.
  • Хятад хэлний авиазүй, үгийн сан, хэл зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн онцлог, төрөл бус хэлний үзэгдлүүдийг зэрэгцүүлэн тайлбарлаж, хялбар ойлгуулах арга барил эзэмшсэн байна.
  • Хятадын түүх, соёл, орон судлал, зан үйл, сэтгэлгээний онцлог зэрэг олон асуудлыг орчуулгатай холбон орчуулах үйл ажиллагааг зохион байгуулах арга барилд суралцсан байна.
  • Онолын мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлэх, хятад хэл дээрх эх бичвэрийн утга санааг бүрэн ойлгож тухайн нөхцөл байдалд тохирсон орчуулга хийх.

Ажлын байр, албан тушаал

  • Орчуулагч,
  • Хөтөч, тайлбарлагч, менежер, нарийн бичиг
  • Төслийн болон эрдэм шинжилгээний ажилтан
  • Гадаадын компанийн төлөөлөгч
  • Хэл шинжлэлийн мэргэжилтэн, судлаач

Гадаадын хамтын харилцаа

Манай сургууль Америк, Солонгос, Хятад, Тайвань, Японы зарим их сургуулиудтай холбоо тогтоож, багш оюутан солилцон сургаж, өндөр хөгжилтэй орнуудын боловсролын ололт, эрдэм ухааныг эх орондоо нутагшуулж байгаа шинэ хандлага, амжилтаа бид улам ахиулахаар шамдан ажиллаж байнаа. Ялангуяа эдгээр орнуудын холбогдох сургуулиудтай сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь оюутан залуусыг дэлхийн хөгжлийн хандлага ололт амжилтаас хоцролгүй хөл нийлүүлэн алхахад тус нэмэр болж байгаа ба дараах хэлбэрүүдээр хамтын ажиллагаатай ажиллаж байна.

  • Колорадо Хайтс Их Сургууль /АНУ/ 3+1 хөтөлбөр, 4+1 хөтөлбөр
  • Конгжу Үндэсний Их Сургууль /Солонгос/ Оюутан солилцоо
  • Ляонины Их Сургууль /Хятад/  Магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр
  • SIAS олон улсын их сургууль /Хятад/ 2+2 хөтөлбөр, оюутан солилцоо
  • Жилин Их Сургууль /Хятад/ оюутан солилцоо
  • Минг Чуаны Их Сургууль /Тайвань/ 2+2 хөтөлбөр, оюутан солилцоо
  • Комазава охидын Их Сургууль /Япон/ Магистрын тэтгэлэгт хөтөлбөр
  • Оберлины Их Сургууль, Токиогийн их сургууль /Япон/ оюутан солилцоо, магистрын тэтгэлэгт хөтөлбөр

ид 25 жилийн амжилтандаа тулгуурлан мөн оюутан суралцагчдынхаа суралцах таатай орчинг бүрдүүлэх үүднээс хичээлийн материаллаг баазаа бэхжүүлж, сургалт судалгааны ажил явуулах хичээлийн 3 байр, компьютерийн 3 лаборатори, нийт 200 суудалтай уншлагын 2 танхим, 50000 гаруй номын фондтой 2 номын сан, биеийн тамирын заал, зоогийн газрууд зэрэг материаллаг баазтай болсноос гадна тэдний сургалт эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор Эрдэм шинжилгээ-судалгааны төв, сургуулийн дэргэд түшиц цэцэрлэг, оюутны бие даалтын танхимууд, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хууль зүйн клиник сургалтын төв, Шүүх хурлын танхим, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн Интерактив программын сургалт-дадлагын төв, Интернет үйлчилгээний төв, “Оюутан” радио төв, Сэтгүүл зүйн сургалт-дадлагын ТВ студи, Телевизийн  нэвтрүүлгийн монтаж хийх лаборатори, Видео хичээлийн танхим, Зайн сургалтын “Телемост” төвүүдийг байгуулан ажиллаж байна.

Сургалтын орчин

Бид 25 жилийн амжилтандаа тулгуурлан мөн оюутан суралцагчдынхаа суралцах таатай орчинг бүрдүүлэх үүднээс хичээлийн материаллаг баазаа бэхжүүлж, сургалт судалгааны ажил явуулах хичээлийн 3 байр, компьютерийн 3 лаборатори, нийт 200 суудалтай уншлагын 2 танхим, 50000 гаруй номын фондтой 2 номын сан, биеийн тамирын заал, зоогийн газрууд зэрэг материаллаг баазтай болсноос гадна тэдний сургалт эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор Эрдэм шинжилгээ-судалгааны төв, сургуулийн дэргэд түшиц цэцэрлэг, оюутны бие даалтын танхимууд, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хууль зүйн клиник сургалтын төв, Шүүх хурлын танхим, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн Интерактив программын сургалт-дадлагын төв, Интернет үйлчилгээний төв, “Оюутан” радио төв, Сэтгүүл зүйн сургалт-дадлагын ТВ студи, Телевизийн  нэвтрүүлгийн монтаж хийх лаборатори, Видео хичээлийн танхим, Зайн сургалтын “Телемост” төвүүдийг байгуулан ажиллаж байна.

 

 

Төлбөрийн хөнгөлөлт

  • Эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 25 хувь,
  • Эхний 4 ба түүнээс дээш улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 50 хувь
  • Оюутны холбоо, оюутны зөвлөлийн идэвхтэн сонгуультнуудад тухайн жилийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан дараа улирлын сургалтын төлбөрийн 30 хүртэл хувийн хөнгөлөлт
  • Сургалтын төрийн сан, буцалтгүй тусламж, зээлд хамрагдах боломжтой
  • Гадаадын болон дотоодын улс, олон нийтийн байгууллага, сангуудаас олгогдох тэтгэлэгт хамрагдах боломжтой
  • Спортын онцгой ур чадвартай, амжилт гаргасан оюутны сургалтын төлбөрийг 100 хувь хүртэл
  • Элсэлтийн ерөнхий шалгалтанд 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 50 хувь, 700-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 25 хувийг чөлөөлнө.  
  • БСШУЯ-ны сайдын холбогдох тушаалд нэр заасан улсын болон олон улсын чанартай мэргэжлийн олимпиадад тэргүүн байр эзэлсэн элсэгч бол сургалтын төлбөрийн 50 хувь, дэд байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 25 хувийг чөлөөлнө. 

Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,Жуковын гудамж, Улаанбаатар хот, Монгол улс 13343
info@otgontenger.edu.mn