Сургуулийн танилцуулга:
Улаанбаатар Эрдэм Их Сургууль нь 1996 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 20 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. УБЭИС нь 2003 онд анхны, 2008 онд 2 дахь удаагийн магадлан итгэмжлэлд орж, 2018 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн төдийгүй БШУЯ-ны сайдын баталсан А/449 тоот тушаалаар 2012 онд их сургуулийн ангилалд шилжин ажиллах болсон. Багшлах боловсон хүчин, сургалтын хөтөлбөр, материаллаг баазын хувьд төлөвшсөн, эрчимтэй хөгжиж байгаа сургууль юм. Тус сургууль нь кредит системийг бүрэн утгаар нь төлөвшүүлсэн учраас мэргэжлийн сонголт хийх маш өргөн боломжийг бүрдүүлж чадсан боловсролыг байгууллага юм. Өнөөдөр тус сургуулийн бакалавр, магистрын өдөр, орой, эчнээ салбарт 1800 оюутан суралцдаг, 70 гаруй үндсэн багштай, тэдний 40 шахам хувь эрдмийн зэрэг цолтой судлаач багш, эрдэмтэд байна.
Гадаад хамтын ажиллагаа
Манай сургуулийн гадаад харилцаа эрчимтэй хөгжиж, өргөжин тэлсээр ирлээ. Тус сургууль Япон, ОХУ, АНУ, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг улсуудын их, дээд сургуулиудтай олон жилийн ажил хэргийн холбоо тогтоон сургалт, эрдэм шинжилгээний хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, Японы Менежментийн Холбоотой 10 гаруй жил тасралтгүй хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. БНХАУ-ын Баянголын ТДС, Эрхүүгийн Байгалийн Эдийн засаг, хуулийн их сургуультай 2+2 хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны олон талт харилцааг хөгжүүлж байна. Тус сургууль нь олон улсын магадлан итгэмжлэлийн “ACBSP” байгууллагад дэд гишүүнээр элсэн, олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэж байна.
Сургалтын орчин
Инженерийн салбарт хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон:
• Цахилгаан техник, электроникийн сургалтын системийн лаборатори
Цахилгаан хангамжийн системийн удирдлагын лаборатори
• Үйлдвэрлэлийн цахилгаан хангамж (бага автоматжуулалт) - ийн лаборатори
• Компьютерийн виртуаль систем, Архитектурын зураг төслийн кабинет
• Тэсэлгээний кабинет - Уул уурхайн баяжмал, геологи уул уурхайн ашиглалтын технологийн хот.
• Сэтгүүлзүйн тэнхимийн дэргэд орчин үеийн техникээр тоноглосон иж бүрэн ВИДЕО, АУДИО СТУДИ байгуулж байна.
Тус сургууль нэг ээлжээр 1600 оюутан суралцах багтаамжтай хичээлийн 2 байртай, 35 000 ном бүхий номын сан, 160 оюутанд зэрэг үйлчлэх уншлагын 2 танхим, интернетэд холбогдсон цахим номын сан болон багш, оюутанд зориулсан цайны газартай. Шилэн кабелийн өргөн зурвас бүхий 6 мегабайтын хурдтай 24 цагийн интернет, сургалтын, мэдээллийн UNICON систем, спорт заал, бялдаржуулах төвтэй. Лекцийн их танхим, эрдэм шинжилгээ, судалгааны төв болон уншлагын шинэ танхим зэрэг сургалтын хамгийн сүүлийн үеийн материаллаг бааз бий болоод байна. БНХАУ-ын Баянголын ТДС-тэй хамтран Уул уурхайн хэмжилт, судалгааны лабораторийг шинээр байгуулахаар бэлтгэл хийж байна.
Элсэгчийн бүртгэл