Монгол улсад хувийн хэвшлийн сургууль 1991 оноос байгуулагдсан түүхтэй бөгөөд манай сургууль эдгээр анхдагчдын нэг билээ. Энхний 10 жилдээ бид сургалт явуулах материалаг нөхцөл, багшлах боловсон хүчний чадварлаг баг бүрдүүлэх, Монгол улсад нягтлан бодох бүртгэлийн шинэ тогтолцоог төлөвшүүлж хөгжлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилт дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж II дахь 10 жилээ төлөвлөн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, их сургууль болох зорилтоо хэрэгжүүлж байна.
Байгууллага болон хөтөлбөрөө ахисан шатанд үндэсний хэмжээнд магадлан имтгэмжлүүлсэн. 2012 онд 2 дахь шатанд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийлгэж 2014 нд ACBSP байгуулагаар Олон улсад магадлан итгэмжлэгдсэн.
Их дээд сургуулиудын дунд зохиогддог Нягтлан бодох бүртгэлийн Улсын 19 удаагийн олимпиадаас манай оюутнууд 10 удаа тэргүүн байр эзлэж, алтан медаль хүртсэн дээд амжилтыг гаргаад байна. Шилдэг менежменттэй сургууль, Сургалтын хөтөлбөрөөр тэргүүлэгч, Ажлын байрны хангамж сайтай сургууль, Чанарын баталгаажуулалттай сургууль-2015 зэрэг олон өргөмжлөл хүртсэн бөгөөд жил бүр нэр хүндтэй ТОР сургуулиудын тоонд нэрлэгддэг.
Манай сургууль Монголын Их Дээд Сургуулиудын консорциум, БЭСТ консорциум, Монголын Менежментийн Холбоо, Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны гишүүн бөгөөд Дархан-Уул аймагт салбар сургуультай.
Багшлах бүрэлдэхүүний хувьд чадварлаг туршлагатай хамт олноос бүрддэг бөгөөд бүх багш нар магистраас дээш зэрэгтэй тэдний дотор Монгол улсын гавъяат 2, доктор профессорууд 24, Мэргэшсэн Нягтлан бодогч 23, Ардын боловсролын Тэргүүний ажилтан 15, Санхүү банкны Тэргүүний ажилтан 11 ажиллаж байна.
Сургалтын орчин
Мандах Бүртгэл Дээд сургууль нь оюутны тав тухтай сурч амьдрах орчин бүхий 1540мкв талбай хичээлийн байр, 200 оюутны багтаамжтай оюутны дотуур байртай. Хичээлийн болон Оюутны дотуур байр, номын сан, уншлагын танхим, сүүлийн үеийн компьютероор тоноглогдсон иж бүрэн лабораторууд, Интернет, Канон, Цайны газар нь оюутны сурч, хөдөлмөрлөх орчин нөхцлийг бүрэн дүүрэн хангадаг.
Суралцахын зэрэгцээ оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөгжүүлэх дугуйлан клуб. Үүнд:
- Супер студент клуб: Илтгэх урлаг, мэтгэлцээн
- Судлаач оюутан: Эрдэм шинжилгээ, судалгаа
- Англи хэл: Орчуулгын “Progress”, ярианы “ Let’s talk in English” клуб
- Мэдээлэл технологи, программ хангамж: VIP, MIT клуб
- Мэргжлийн: Нягтлан бодох бүртгэлийн ур чадварын дугуйлан, “АСС” клубууд/англи хэлээр/
- Биеийн тамир, спорт: Сагс, Волейбол, Ширээний тенис, Хөл бөмбөг
- Урлаг: “Мандах нар” бүжгийн хамтлаг
- Иогийн клуб
- Оюутан цагдаа клуб
Дээрх дугуйланд хамрагдсан оюутнууд улс, бүс, олон улсын хэмжээнд зохиогдсон уралдаан, тэмцээнд амжилттай оролцож шагнал урамшуулал хүртдэг.
Version:1.0 StartHTML:000000200 EndHTML:000037047 StartFragment:000007276 EndFragment:000036979 StartSelection:000007276 EndSelection:000036949 SourceURL:http://www.cmuc.edu.mn/view.php?id=46Мандах их сургууль
Сургалтын хөтөлбөр
Оюутан элсүүлэх Бакалаврын хөтөлбөр, мэргэжлийн чиглэл
№ |
Хөтөлбөр |
Хөтөлбөр дэх мэргэжлийн нэр |
ЭЕШ өгсөн байх хичээл |
Элсүүлэх Босго оноо /дундаж/ |
|
Индекс |
Нэр |
||||
1 |
D041101 |
Нягтлан бодох |
Нягтлан бодох бүртгэл - аудит |
Математик |
450 |
Нягтлан бодох бүртгэл - банк |
|||||
Нягтлан бодох бүртгэл - татвар |
|||||
Нягтлан бодох бүртгэл - англи хэл |
|||||
Нягтлан бодох бүртгэл - мэдээллийн систем |
|||||
2 |
D041201 |
Санхүү банк |
Санхүү банк |
Математик |
450 |
3 |
D061302 |
Мэдээллийн систем |
Мэдээллийн систем |
Математик эсвэл Физик |
400 |
4 |
D061203 |
Програм хангамж |
Програм хангамж |
Математик эсвэл Физик |
400 |
Жич: ЭЕШ-аар Математик, Англи хэл, Физик тус бүр 400-гаас дээш оноотой байна.
Дархан дахь салбар сургуульд элсүүлэх Бакалаврын хөтөлбөрүүд
№ |
Хөтөлбөр |
Хөтөлбөр дэх мэргэжлийн нэр |
ЭЕШ өгсөн байх хичээл |
Босго оноо |
|
Индекс |
Нэр |
||||
1 |
D041101 |
Нягтлан бодох |
Нягтлан бодох бүртгэл - аудит |
Математик |
400 |
Нягтлан бодох бүртгэл - банк |