×

NEST ACADEMY нь дэлхийн хаана ч ажиллах чадвартай, Монголын мэдээллийн технологийн ирээдүйг авч явах 10’000 Монгол инженерүүдийг бэлтгэх зорилготой.

ЕБС-ийн 7 - 10 дугаар ангийн сурагчдад хичээлээс гадуурх цагаар компьютерийн програмчлал болон дизайны сургалтыг бодит хэрэглээнд тулгуурлан бүтээлч шийдлээр эзэмшүүлэхээр зорьж байна.

NEST ACADEMY -ийг үүсгэн байгуулах болсон 3 шалтгаан

  1. Мэдээллийн Технологийн инженер бол Ирээдүйн мэргэжил юм.
  2. Forbes болон Oxford-ийн судалгаагаар ойрын 10 жилд нийт мэргэжлийн 50% нь бүрмөсөн устах эсвэл өөрчлөгдөж, харин IT инженерүүдийн эрэлт улам нэмэгдэхээр байна.
  3. Дэлхийн шилдэг сургуулиуд болон компаниудад сурч, ажилладаг Монгол залуус мэдлэг, туршлагаа дүү нартаа практик дээр зааснаар хамтдаа илүү хурдан мөрөөдөлдөө хүрнэ гэж үзсэн.

LEAP ХӨТӨЛБӨР

Эрчимжүүлсэн, практикт суурилсан Leap хөтөлбөр нь таны цагийг хэмнэн 4 жилийн хугацаанд суралцах мэргэжлийг ердөө 2 жилийн дотор эзэмшүүлэн, дэлхийн хэмжээний корпорациудад ажиллах шалгуурт тэнцэх ур чадварыг олгох болно. Та өнөөдөр ямар ч мэргэжлийн, ямар ч туршлагатай байж болно. Хамгийн гол нь танд зорилготойгоор системтэй эзэмшсэн ур чадвар байвал дэлхийн ямар ч том корпорацуудад ажиллах боломжтой болно.

✅ Танд ердөө хоёрхон жилийн дотор Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IT инженер болох боломжийг Nest академийн #Leap хөтөлбөр олгож байна.

✅ Мэргэжлээ сонгож амжаагүй болон мэдээлэл технологийн салбарт ажиллах сонирхолтой, 18-35 насны хэн бүхэнд манай туршилтын хичээл нээлттэй.