×

Мэргэжлийн туршлагатай, чадварлаг багш нар маань өөрсдийн тусгайлан боловсруулсан хөтөлбөрөөр иогийн дасгал хөдөлгөөн болох АСАНА, амьсгалын дасгалууд болох ПРАНАЯАМА мөн хөнгөн бясалгалын хичээлүүдийг хослуулан, хичээл бүрээ сэтгэлээ шингээн заадагт оршино.

Та манай төвийн саруул танхим, тав тухтай орчинд ирж бидний найрсаг хамт олонтой нэгдсэнээр ИОГ-ийн гайхам үр шимийг бодитоор мэдрээрэй.

FIT FUSION ХӨТӨЛБӨР

Fit Fusion иогийн анги нь уламжлалт Хатха иог дээр суурилсан эрчимтэй урсгал дасгалуудыг тусгай хөтөлбөр болгон боловсруулж таны биеийг чанга, илүү хүчтэй болгох кардио дасгалууд, таны бүхий л биеийн сунгалт, тэнцвэр, нурууны хотойлт, уян хатан байдлыг дэмжсэн иогийн байрлалуудыг багтаасан болно.

Ингэснээр таны биеийн ачаалал даах чадвар нэмэгдэж хүндрүүлсэн ахисан-дунд шатны сонирхолтой дасгалуудыг хийх боломж нээгдэнэ.

Иогийн бас нэгэн чухал хэсэг болох амьсгалын дасгал техникүүдээс суралцаж, иогийн туслах хэрэгсэл болох дугуй болон дэрнүүдийг ашиглан зүрх сэтгэл, оюун санаагаа амрааж, алжаал ядаргаагаа тайлна. Бид үргэлж суралцагчиддаа зориулж хамгийн чанартай, шинэлэг бүхнийг төвдөө нэвтрүүлэн ашигласаар ирсэн билээ.

Мөн 1:30 минутын хичээл бүрт нүүрний иогийн 15 минутын хичээл багтсан байдагийг дуулгахад таатай байна.

Эрүүл биед Саруул ухаан оршино.

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 хороо, Олимп Плаза 9 давхар – 902 тоот
gaya_enkht@yahoo.com