×

ТАНИЛЦУУЛГА

Монгол-Солонгосын Политехник Коллеж нь 1966 онд байгуулагдсан Хөнгөн үйлдвэрлэлийн ууган сургуулиудын нэг билээ. 2016 онд 50-н жилийн түүхэн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Манай сургууль:

  • 98 багш, 43 ажилтан, 1500 гаруй оюутантай
  • Хичээлийн байр 2
  • Дотуур байр 1 ш – 250 хүүхдийн багтаамжтай
  • Урлаг заал – 360 хүний багтаамжтай
  • Хурлын өрөө 20-30 хүний багтаамжтай
  • Спорт заал
  • Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори, дадлагын газруудтай

Энэ хичээлийн жил буюу 2017-2018 оны хичээлийн жилдийн 52 дахь элсэлтээ 2017-06-12-ны өдрөөс эхлэн бүртгэл эхлэнэ.

Сургалтын чиглэл:

  • Мэргэжлийн боловсрол олгох сургалт /мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ: 2,5 жил/
  • Техникийн боловсрол олгох сургалт /диплом: 1,5-3жил/
  • Захиалгат буюу насанд хүрэгчдын сургалт /мэргэжлийн үнэмлэх: 1жил/

Мэргэжлийн боловсрол олгох сургалт /мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ: 2,5 жил/

Суралцах мэргэжлүүд:

  1. Хэвлэлийн график дизайнч
  2. Хувцасны дизайнч
  3. Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин
  4. Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
  5. Ноос, ноолуур боловсруулалтын технологийн ажилтан
  6. Ээрмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан
  7. Нэхмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан
  8. Сүлжих машины оператор
  9. Нар, салхины үүсгүүртэй тоног төхөөрөмжийн угсралт, засварчин
  10. Сүлжмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан /сүлжигч/
  11. Гагнуурчин
  12. Мод боловсруулагч, дизайнч
  13. Автомашины засварчин

Техникийн боловсрол олгох сургалт /диплом: 1,5-3жил/

Суралцах мэргэжлүүд:

  1. График дизайнч
  2. Интерьер дизайнч
  3. Мэдээллийн технологич
  4. Цахилгааны техникч
  5. Автомашины механик
  6. Компьютерийн сүлжээний техникч
  7. Техникийн солонгос хэлний орчуулагч
  8. Хувцасны загвар зохион бүтээгч
  9. Инженерийн байгууламжийн технологийн техникч

Захиалгат буюу насанд хүрэгчдын сургалт /мэргэжлийн үнэмлэх: 1жил/

Суралцах мэргэжлүүд:

  1. Кеттельчин
  2. Гагнуурчин
  3. Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
  4. Сүлжих машины оператор
  5. Барилгын цахилгаанчин
  6. Барилгын сантехникч
  7. Хүнд машин механизмын засварчин
  8. Хүнд машин мехнаизмын оператор
  9. Авто машны засварчин
  10. Автомашины кузов засварчин
  11. Арьсаар гар урлалын зүйл урлаач

   
   
   

Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө-3, Монгол-Солонгосын Политехник Коллеж
vipexpomn@yahoo.mn