Япон монголын хамтарсан сургалттай ерөнхий боловсролын номт наран сургууль нь 2016 онд нийслэлийн баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдаж байсан ба нийгмийн хариуцлага, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаар 2019 оны шилдэг төрийн өмчинй бус сургуулиар шалгаран салбартаа тодорхой нэр хүндийг хүлээн ажиллаж байна.
Япон, монгол 65 багш ажилчинтай, бага болон бүрэн дунд, суурь боловсролын цөм хөтөлбөрийг нэмэлт сургалтын хамт хэрэгжүүлдэг ба япон хэлийг бага ангиас нэмэлтээр, 6-р ангиас гүнзгийрүүлэн судалдаг ба англи хэлийг 04-р ангиас нь заадаг. Дунд ахлах ангид нь сурагч нэг бүрт мэргэжлийн гүнзгийрүүлсэн чиг баримжааг олгон япон улсын их дээд сургуульд элсэн суралцах боломжийг нээж өгдөг давуу талтай бөгөөд нийт төгсөгчдийн 60 гаруй хувь нь япон улсын их дээд сургуульд суралцаж буй амжилтыг үзүүлээд байна.
1. Үндсэн сургалт:
Бага анги, нийгмийн ухаан, байгалийн ухаан, гоо зүй, гадаад хэлний хичээлүүд.
2. Нэмэлт сургалт:
Гэрийн даалгавар, давтлага, сонгон, мэргэжил сонголт.
3. Хөгжүүлэх сургалт:
Таеквондо, кэндо, ширээний теннис, бүжиг, уран зураг, хар зураг, соробан сампин, төгөлдөр хуур, хийл, япон англи ярианы болон мэтгэлцээний клубууд.
Япон хэл 1-12р ангид JF стандарт хөтөлбөр (JLPT)
Англи хэл 4-12р ангид Oxford ELT хөтөлбөр (IELTS)
Япон улс руу "Homestay" хөтөлбөрт хамруулан аялуулдаг ба гадаад хамтын ажиллагааны хүрээнд "Зочин багш" хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Боловсролын салбарт анх удаа "Сэтгэл зүйч, нийгмийн ажилтны нэгдэл"-г байгуулан сурагчид болон эцэг эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.