×

А1-С2 түвшний хичээлийг насанд хүрэгчдэд болон хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан эрчимжүүлсэн болон супер эрчимжүүлсэн сургалттай. Эрчимжүүлсэн сургалт 6 долоо хоног үргэлжилдэг бөгөөд 7 хоногт 3 удаа ордог. Харин нэг оролт нь 4 цаг үргэлжилдэг. Анги дүүргэлт ихэвчлэн 16 хүнээс бүрддэг гэнэ.

Давуу тал:

Супер эрчимжүүлсэн сургалт нь бусдаас ялгарах давуу тал нь гэж хэлж болно. Энэ нь 5 долоо хоног үргэлжилдэг бөгөөд 7 хоногийн 5 өдөр, өдөрт 5 хичээлийн цагаар хичээллэнэ. Шалгалтын тань хугацаа ойртсон, эсвэл түргэн хугацаанд сурахыг хүсэж байвал энэ сургалтын төвийг санал болгож байна.

ХЭЛ. СОЁЛ. ГЕРМАН УЛС.

Гёте-Институт нь дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулдаг ХБНГУ-ын соёлын байгууллага юм.
 
Бидний үйл ажиллагаа хилийн чанадад герман хэлний мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгддэг. Бид соёл, нийгэм, улс төрийн талаарх мэдээллээр дамжуулан герман орныг олон талаас таниулахыг эрмэлздэг билээ. Бидний соёл, боловсролын хөтөлбөрүүд нь соёлын харилцааг өргөжүүлж, соёлын оролцоог идэвхжүүлдэг. Мөн иргэний нийгмийн бүтцийн хөгжлийг бататгаж, дэлхий даяар хөдөлгөөн өрнүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
 
Бид Гёте-Институтийн салбарууд, Гёте-Төв, соёлын нийгэмлэг, уншлагын танхим, хэлний сургалтын болон шалгалтын төвүүдээрээ дамжуулан 60 гаруй жил олон хүнийг герман оронтой холбож байна. Мөн 90 гаруй улсын тэргүүлэх байгууллага, хүмүүстэй урт хугацааны туршид түншлэн, хамтран ажилласан нь итгэлцлийг бэхжүүлж байна. Бид Герман орон, Герман орны соёлыг шамдан судалдаг хэн бүхний түнш бөгөөд улс төр, намын харьяалалгүй бие даан ажилладаг.

МОНГОЛ ДАХЬ ГЁТЕ-ИНСТИТУТИЙН 10 ЖИЛИЙН ОЙ

2019 онд Монгол дахь Гёте-Институтийн арван жилийн ой тохиож байна. Монгол улсад Гёте-Институтийн Төлөөлөгчийн газар нь бүтцийн зохион байгуулалт болон холбогдох бэлтгэл ажлын дараа 2009 оны 10-р сарын 5-ны өдөр албан ёсоор үүд хаалгаа нээсэн юм. Үүнээс өмнө Германы мэдээллийн номын санг байгуулах ажлыг Хүүхдийн төв номын сантай хамтран 2003 онд эхлүүлсэн түүхтэй.

Гёте-Институт нь хэл, соёл, боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээрээ Герман-Монголын соёлын харилцааг бэхжүүлэх, холбоо тогтооход дэмжлэг үзүүлдэг. Энэхүү зорилгын хүрээнд бид ерөнхий боловсролын сургуулиуд, номын сан, хэвлэлийн газрууд болон уран бүтээлчид, соёлын байгууллагууд, ТББ-уудтай итгэлцэт харилцаанд тулгуурлан нягт хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд “Түнш сургууль” хөтөлбөр, жазз хөгжимчдийн залуу үе халааг дэмжих болон соёлын өвийг хамгаалах зэрэг олон ололт амжилтыг та бид хамтдаа бүтээжээ. Герман-Монголын хамтын ажиллагаа болоод хамтарсан уран бүтээлийн амжилтын түүхийг та бүхэнд дараах товхимлоор танилцуулж байна.

11322751
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо SAN Business Center, 6-р давхар Улаанбаатар хот
info-ulanbator@goethe.de