БИДНИЙ ТУХАЙ
"Монголын Цогц Сургалт Хөгжлийн Академи" нь 2015 онд Хөдөлмөрийн Яамны тусгай зөвшөөрөлтэйгээр байгуулагдсан боловсролын үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг байгуулага юм.
Багш нарынхаа талаар товч танилцуулахад, тухайн салбарын болон мэргэжлийн хэл шинжлэлийн дээд түвшний мэдлэг, чадварыг хилийн чанадад эзэмшиж, эрдмийн зэрэг цол хамгаалсан Гадаад-Монгол чадварлаг багш нар хичээлийг удирдан явуулдаг. Манай багш нар нь мэргэжлээрээ 3-11 жил хүртэл хугацаанд их, дээд сургуулиудад багшилсан дадлага туршлагатай. Мөн багш нарын улс, бүсийн заах арга зүйн ур чадварын олимпиад, уралдаанд удаа дараалан эхний 3 байрт шалгарч байсан докторант, магистр зэрэгтэй шилдэг багш нар багшилдаг.
Манай байгуулга дараах үндсэн 3 чиглэлээр танхимийн, ганцаарчилсан, гэрээр гэсэн хэлбэрүүдээр 45 хоногоос 2 жил хүртэл үргэлжлэх сургалтын, мөн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Та доорхи сургалтуудыг сонгон суралцахдаа давхар компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программуудыг үнэ төлбөргүйгээр хослуулан суралцах боломжтой байдгаараа хаана ч байхгүй давуу боломжийг эдлэх юм.
Давуу тал
Та нэгэн зорилго бүхий түвшин түвшнээр ахисан залгамж холбоо бүхий сургалтаар, хамгийн зөв системтэйгээр дээд түвшин хүртэл мэдлэг эзэмшээд үргэлжлүүлэн хилийн чанадад суралцаж, ажиллахаар төлөвлөж байгаа бол манайхыг сонгоорой. Таны сонголт туйлын оновчтой байсан гэдгийг манай зуу зуун төгсөгчдийн нэгэн адил та ч мөн ойлгох болно.
Бид суралцагчдийг горилж буй амжилтанд нь хүргэх хүртэл гадаад хэлний төсөөлөл ч үгүй анхан шатны түвшингээс эхлэн хамгийн дээд түвшин хүртэл тав тухтай орчинд тасралтгүй сургадаг. Үргэлжлүүлэн хилийн чанадад хэлний бэлтгэл болон үндсэн ангид хамгийн багадаа 30%-ийн, цаашлаад 100% хүртэл тэтгэлэгтэйгээр элсэн суралцах асуудлыг цогц сургалтын үйл ажиллагаагаараа амжилттай шийдвэрлэж ажилладаг юм.
Та Монголын Цогц Сургалт Хөгжлийн Академид шаардлагатай түвшин хүртлээ хэлний бэлтгэлээ хийгээд үргэлжлүүлэн БНСУ, БНХАУ-ийн дараах сургуулиудад хэлний бэлтгэл болон бакалавр, магистр, докторын үндсэн ангид бүх мэргэжлээр элсэн суралцах боломжтой.
Тухайлбал:
БНХАУ-ын Гуанжоугийн Их Сургууль (...)-д бүх мэргэжлээр
БНСУ-ын Жонжү Их Сургууль (전주대학교), Инха Их Сургууль- (INHA UNIVERSITY -(인하대학교)
Солонгосын Политехникийн Их Сургууль (한국산업기술대학교), Самён Их Сургууль (상명대학교)
Солонгосын Олон Улсын Их Сургууль (한국국제대학교), Кёньүны Их Сургууль (경운대학교) болон бусад их сургуулиудад